Хоёрдугаар сар гарч хайрын баяр хаалга тогшлоо. Мэдээж хостой хүмүүс энэ өдрийг мартагдашгүй нандин өнгөрүүлж, амтат шоколад солилцдог уламжлалтай. Тиймээс охидод зориулж валентины баярыг угтсан хумс будалтын санаануудыг хүргэж байна.
Өнгөлөг зүрх
Хайрын баярыг зүрхнээс өөр юу илэрхийлж чадах билээ. Үзүүр хэсэг нь өнгөлөг чамин ягаан өнгийн будалт валентиныг өдрийг тань чимэх болно.
Хэлхээ ягаан
Элдэв чимэггүй энгийн атлаа маш чамин будалт бол зүрхэн хэлхээ юм.
Өнгийн хослол
Нэг өнгийн дан будалтаас илүү улаан ягаан өнгийн зохицол хээнцэр охидод илүү тохирно.
Гал улаан
Мэдээж хайрын баярыг улаан өнгөгүйгээр төсөөлшгүй. Тод улаан өнгийн будалт романтик байдлыг өдөөх болно.
Барби ягаан
Саатай ягаан будалт нь хэт цул эсвэл элдэв чимэггүй хэр нь эмэгтэй хүний хээнцэр байдлыг илүү тодотгож өгөхүйц будалт юм.
Зурвас
Баярын эл өдөр хосууд чин сэтгэлийн дулаахан орчныг бүрдүүлдэг. Үүнтэй уялдуулан хумсаа ч мөн ийн будуулбал хэчнээн гоёхон бэ?
Бундан
Уусгалттай улаан ягаан өнгийн будалтыг танд санал болгоё.
Эрээн зүрх
Тогтсон хэв маягаас илүү өөр байхыг хүсдэг охидод энэхүү эрээн зүрхэн будалт илүү тохирно.
Чамин ягаан зүрх
Уусгалттай цагаан, ягаан өнгийн эл будалтыг эгдүүтэй ялдам охидод санал болгож байна.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх