Тухгүй байдлаас зайлсхийх аргууд #1: МЭРГЭЖИЛТНҮҮДИЙН өгч буй 10 зөвлөгөө


Б.Дариа | YOLO.MN
2022-11-18

Заримдаа бидэнд араас шүгэлдэх, дүр төрх, хувцасныхаа тухай сонсохыг хүсээгүй сэтгэгдлийг бусдаас сонсох, олны өмнө шоолуулах, танихгүй хүн эвгүй үйлдэл үзүүлэх зэрэг таагүй зүйлс тохиолдох нь бий. Судалгаанаас үзэхэд эмэгтэйчүүдийн 77 хувь нь, эрэгтэйчүүдийн 34 хувь нь ямар нэгэн байдлаар бусдын өмнө хэн нэгэнд шоолуулж, сэтгэл санааны хүчирхийлэлд өртөж байсан байна. Ийм зүйлс хэнд ч тохиолдож болох тул өөрийн сэтгэл санаанд дайралт болгохгүйгээр хүлээн авч ийм төрлийн “тоглоом шиг харагдахаар, сонсогдохоор шоглоом”-уудтай тэмцэх арга хайх хэрэгтэй.

Ингээд ийм төрлийн эвгүй, таагүй нөхцөл байдлаас зайлсхийх мэргэжилтнүүдийн зөвлөгөөг хүргэж байна.

1. Муухай мэдрэмжиндээ итгэж, үгүйсгэхгүй байгаарай-үнэхээр найрсаг харилцаад байна уу эсвэл чамайг тавлаж ёжлоод байна уу гэдгийг зөн совин хэлээд өгнө.

Бусдын хэлж, ярьж буй зүйлсийг байж болох энгийн л харилцаа гэж үзэж болох ч хэрэв та тэр харилцаанаасаа гомдсон, эсвэл уур

ласан ямар нэгэн муухай мэдрэмж авсан бол тэр харилцаа асуудалтай байна гэсэн үг. Үндсэндээ зөн совин тань энэ харилцаа үнэхээр эрүүл үү эсвэл таныг эвгүй байдалд оруулах зорилготой байна уу гэдгийг хэлэх болно. Зөн совингоороо ийм “хортой” үгсийг ялгаж сураарай. Хэрэв үүнийг олоод мэдчихвэл дараагийн алхам нь нөхцөл байдлыг хүлээн зөвшөөрөх явдал юм. Асуудал байгаа гэдгийг хүлээн зөвшөөрөх нь хэцүү нөхцөл байдлыг даван туулах эхний алхам байх болно. Асуудлаас зайлсхийх эсвэл үгүйсгэх тусам асуудлыг шийдвэрлэхэд төвөгтэй болдог юм шүү.

2. Хариу үйлдэл хийх

Мэргэжилтнүүдийн зөвлөж буйгаар "хариу цохилт өгөх", тухгүй яриаг таслах зоригтой байх нь үр дүнтэй гэнэ. Жишээ нь танд эвгүй сэтгэгдэл түрүүлж, араас чинь дуудаж шүгэлдсэн хүнийг үл тоомсорлож, хараагүй дүр эсгэхийн оронд "Надад тусламж хэрэггүй" гэж хэлж болно.

"Би" гэж эхлээд хатуу ширүүн харилцах нь таныг зовоож буй хүнд цохилт өгнө. “Би чамайг мэдэхгүй, би чамд дугаараа өгмөөргүй байна” гэх мэт.

3.Чимээгүй байх эсвэл тэдэн рүү муухай хар

Хэрэв бүдүүлэг, танихгүй хүн тантай яриа өдөхийг оролдож байгаа бол заримдаа анзаарсан ч хариу өгөхгүй байх нь илүү хүчтэй байж ч болно. Оронд нь муухай харах нь "би үүнд дургүй, би үүнийг хүсэхгүй байна" гэж хэлэх хялбар арга юм.

4. Бүдүүлэг байхаас бүү ай

Зарим эмэгтэйчүүд эелдэг байхыг хичээснээр эвгүй, хүсээгүй нөхцөл байдалд ордог. Магадгүй дурамчхан инээгээд тэр хүнийг хурдан алга болохыг чимээгүйхэн хүлээнэ. Гэмт хэрэгтнүүдээс болж зовж шаналж буй хүмүүс ямар нэг зүйл буруу байгааг мэдэрсэн ч сайн хүн шиг санагдсан учраас юу ч хийдэггүй гэнэ. Тэдгээр хүмүүс энэ зөн совингоо үл тоомсорлосноор өөрсдийгөө аюулаас аварч чаддаггүй.

Та өөрийгөө хүндрүүлэлгүй, таагүй зүйлсээс өөрийн сэтгэл санаа болон бие махбодийг хамгаалах эрхтэй гэдгийг санаарай. Тухайн газрыг орхих, суудлаа солих, эсвэл нөхцөл байдлаас гарах тулд ямар нэгэн зүйл хийх нь бүдүүлэг зан биш өөрийгөө хамгаалж буй арга гэдгийг ойлгоорой.

5. Та хашхирч дургүйцлээ илэрхийлж болно.

Reddit-ийн нэгэн сэдэвт эмэгтэйчүүд “ядаргаа”-тай эрчүүдийг айлгах янз бүрийн арга тактикаасаа хуваалцжээ. Мөн хэд хэдэн эмэгтэйчүүд “гал гармагц” илүү том “дөл”-өөр хариу үйлдэл хийх нь үр дүнтэй болохыг хэлсэн байна.

Нэгэн эмэгтэй түүний араас явж буй залууд “Яагаад намайг дагаж байгаа юм бэ? Би чамайг мэдэхгүй!" гэж хашхиран хэлсэн нь хүн бүрийн харцыг тэр хоёрт төвлөрүүлсэн бөгөөд дагаж буй үл мэдэх залууг эвгүй байдалд оруулж чадсанаар нөхцөл байдлыг эргүүлсэн байна.

Эх сурвалж: Brightside

#Сэтгэл зүй #Зөвлөгөө