Хамтлагуудын нэр хүндийн жагсаалтыг BLACKPINK тэргүүлсэн хэвээр байна


Т.Онон | YOLO.MN
2025-01-27

БНСУ-ын Бизнес Судалгааны Хүрээлэнгээс энэ сарын хамтлагуудын нэр хүндийн жагсаалыг танилцууллаа.

Энэхүү үнэлгээг 2024 оны 12-р сарын 23-наас 2025 оны 1-р сарын 23-ны хооронд цуглуулсан их өгөгдлийг ашиглан, хэрэглэгчдийн оролцоо, хэвлэл мэдээлэл, олон нийтийн харилцан үйлчлэлийг шинжлэх замаар тодорхойлжээ.

BLACKPINK энэ сард 11,241,702 оноотойгоор жагсаалтыг тэргүүлсэн хэвээр байна. 

SEVENTEEN өмнөх сарын адил жагсаалтын хоёрдугаар байрыг 8,026,659 оноотойгоор эзэлжээ. Тус хамтлагийн оноо өмнөх сараас 33.56 хувиар өссөн байна.

BTS мөн өмнөх шигээ гуравдугаар байранд 6,340,427 оноотойгоор жагссан бөгөөд тэдний оноо өмнөх сараас 10.55 хувиар өсжээ.

IVE 5,479,545 оноотойгоор дөрөвдүгээр байрт орж, оноо нь өмнөх сараас 19.33 хувиар өссөн байна.

Эцэст нь, aespa 5,150,630 оноотойгоор жагсаалтын тавдугаар байрыг эзэлж, өмнөх сараас 11.52 хувийн өсөлт үзүүлжээ.

  1. BLACKPINK
  2. SEVENTEEN
  3. BTS
  4. IVE
  5. aespa
  6. ITZY
  7. BIGBANG
  8. SHINee
  9. (G)I-DLE
  10. ENHYPEN
  11. Stray Kids
  12. TWICE
  13. TWS
  14. Red Velvet
  15. ILLIT
  16. NCT
  17. FIFTY FIFTY
  18. EXO
  19. LE SSERAFIM
  20. H1-KEY
  21. ATEEZ
  22. RIIZE
  23. BABYMONSTER
  24. BTOB
  25. THE BOYZ
  26. INFINITE
  27. NMIXX
  28. Super Junior
  29. izna
  30. BOYNEXTDOOR

#нэр хүндийн жагсаалт