Улсын физикийн XXXVI олимпиадад оролцогчдын 24 хувь нь шагналын эзэд боллоо


Т.Онон | YOLO.MN
2025-04-10

Улсын физикийн  XXXVI олимпиад Өвөрхангай аймгийн Арвайхээр хотод  зохиогдож, 21 аймаг, 9 дүүргийн суралцагчид оролцсоноос 9 дүгээр ангийн төрөлд 50 сурагч, 12 дугаар ангийн төрөлд 55 сурагч, багшийн төрөлд 49 багш, нийт 154 оролцогч мэдлэг, чадвар, оюун ухаанаа уралдууллаа.

Боловсролын яам, Боловсролын ерөнхий газар, Монгол улсын их сургууль, Шинжлэх Ухаан технологийн их сургууль, Монгол Улсын боловсролын их сургууль, Монголын физикийн олимпиадын хороо зохион байгуулж, жил ирэх тусам олон улсын жишигт нийцэх өөрчлөлтүүдийг хийсээр байна.  

Тухайлбал шагналын систем нь сурагчдын төрөлд олон улсын жишгийн дагуу нийт оролцогчдын 24% шагналын эзэд боллоо. Энэ нь нэг үеийн сурагчдын дундах өрсөлдөөнийг ихэсгэх, бүс нутгийн Физикийн шинжлэх ухааныг сонирхох өсвөр үеийн хүүхэд залуучуудын тоог нэмэгдүүлэх зорилготой юм.

#олимпиад #физикийн олимпиад