Ганц бие байх 7 шалтгаан


Б.Дариа | YOLO.MN
2022-08-16

Хэрэв үерхээгүй удсан эсвэл үргэлж л ганц бие байсан бол хүмүүс танийг хэрхэн хүлээж авдагийг, авна гэдгийг аль хэдийн мэддэг болчихсон байх. Хүмүүс танаас “Хэзээ найз охин/залуутай болж, гэр бүл зохиох гэж байна даа?” гэж байнга асуудаг л биз. Ялангуяа цагаан сараар ар араасаа ирэх “айхтар” асуултуудад бэлтгэлтэй байхгүй бол тэдний аманд ороход бэлхэн. Гэхдээ бодит байдал дээр зарим хүмүүс ганц бие байгаадаа үнэхээр аз жаргалтай байдаг гэдгийг тэд мэдэхгүй.

Танд муухай мэдрэмж өгдөг, таагүй харилцаатай нэгэнтэй хамт байснаас ганцаараа байсан нь дээр. Тийм ээ. Энэ бол өөрийгөө хайрладаг хэн бүхний мэдэх ёстой зүйл. Гэвч бид хайр сэтгэлтэй болсон нэгнээсээ салж хагацаж, шаналахыг хүсээгүйдээ харилцаа нь аль хэдийн нурсан ч хажууд нь байхыг хүсдэг биш гэж үү? Харин зоригтойгоор холдож чадсан нэгэн нь хэрхэн ганц бие жаргалтай нэгэн байхад суралцдаг байх. Ингээд энэ удаа таны, дийлэнх хүмүүсийн ганц бие байхыг сонгох болсон 7 шалтгааныг хүргэж байна. 

1. Хүссэн бүхнээ хийж чадна.

Хэн нэгэнтэй хамт байхад түүнтэй бүх л амьдралынхаа төлөвлөгөөг хуваалцаж, цаг ямагт зөвшилцөх шаардлага гардаг. Хэдий заавал тэгэх албагүй ч ганцаараа байх нь хүссэн бүхнээ хийх эрх чөлөөний нэр биш гэж үү?  

2. Үерхэлд бэлэн биш.

Олон хүн амьдрал зохиоход хараахан бэлэн биш байгаа учир тодорхой суурьшилтай болохыг хүсдэггүй. Тэд амьдралаас кайф авч, өөрийн карьерыг босгон, өөрийгөө бүрэн таньж, бүтээхийг хүссэн байж болно. Хэн нэгэнтэй хамт нэг цэгт үлдэхээс илүү ганцаараа хурдан урагшлах нь ганц бие байх шалтгаан болж байна. 

3. Карьераа бүтээх.

Хүн карьераа, өөрийн үнэ цэнийг бий болгоход цаг хугацаа шаардана. Хэрэв та хэн нэгэнтэй хамт байвал суралцах, ажиллахад бүрэн анхаарч чадахгүй. Хүмүүс мөрөөдлөө хойш тавих, зорилгоо мартах эрсдэлтэй учир ганцаараа байхыг сонгож болно. Хүн бүр хэн нэгэнтэй хамт байхын тулд мөрөөдлөө золиослодоггүй юм шүү. 

4. Сэтгэл санааны байдал бэлэн биш.

Зарим хүмүүсийн үерхэлд бэлэн биш байдаг нэг шалтгаан нь тэдний сэтгэл санааны байдал юм. Магадгүй өмнөх харилцаанаасаа шарх авсан, түүнийгээ эдгэхийг хүлээж буй нэгэн аль эсвэл зүгээр л хүсэхгүй байж бас болно.

5. Хэтэрхий олон бүтэлгүй оролдлого хийсэн. 

Олон бүтэлгүй оролдлого хийх нь хэсэг хугацаанд хэн нэгэнтэй харилцахгүй байх сонголт хийхэд хүргэдэг. Ахиад л эхнээс нь бүхнийг эхлэхээс залхаж ганц бие байхыг илүүд үзэх нэгэнтэй өмнө нь таарч байсан уу?

6. Хайж буй хүн чинь биш.

Нүдэндээ, сэтгэлдээ яг тийм л охин/залуутай үерхэнэ, хамт амьдрана гэж шийдсэн хүмүүс бишгүй. Тэр хүнээ хайсаар, мөн бишийг нь туршсаар ганц бие үлдсэн хэрэг.

7. Амьдралдаа байгаагаар нь сэтгэл хангалуун байдаг.

Зарим хүн хэн нэгэн байхгүй л бол бачуурч, ганцаарддаг бол зарим хүн ганцаараа байхдаа илүү жаргалтай, бие даасан санагддаг гэдгийг мэдэх үү? Хамгийн гоё нь тэд өөрийгөө хайрлах зуу зуун арга мэддэг. Гайхалтай байгаа биз?  

Эх сурвалж: awarenessact

#Сэтгэл зүй