Форбес сэтгүүлийн 2023 оны хамгийн өндөр орлоготой жүжигчдийн жагсаалтыг салбарын мэргэжилтнүүд болон агентууд, IMDB зэрэг эх сурвалжийн мэдээлэлд үндэслэн гаргасан байна.
10. Дензел Вашингтон
Орлого: 24 сая ам.доллар
2022 онд 280 сая ам.долларын орлого олсонтой харьцуулахад түүний орлого мэдэгдэхүйц буурсан ч Дензел Вашингтон үргэлж Форбес сэтгүүлийн хамгийн өндөр орлоготой жүжигчдийн жагсаалтад багтдаг хэвээр байна.
2023 онд түүний ихэнх орлого нь The Equalizer цувралын гуравдугаар ангид тоглосноос бий болжээ. Тэрээр Роберт МакКоллын дүрд эргэн тоглох, мөн продюсерээр ажилласныхаа төлөө 20 сая ам.доллар хүлээн авсан.
Мөн тэрээр Gladiator II-д тоглож, 2024 оны арваннэгдүгээр сарын 22-нд нээлтээ хийсэн.
9. Бен Аффлек
Орлого: 38 сая ам.доллар
Бен Аффлек 2023 онд Air болон Hypnotic зэрэг кинонд тоглож, The Flash кинонд дүрээ давтан бүтээжээ.
8. Жэйсон Стэтхэм
Орлого: 41 сая ам.доллар
Стэтхэм 2023 онд Fast X, Meg 2: The Trench, Expend4bles зэрэг томоохон төсөлд оролцож, нийт 1.2 тэрбум ам.долларын орлого олсон байна.
7. Леонардо ДиКаприо
Орлого: 41 сая ам.доллар
Леонардо ДиКаприо киноны урлагт өөрийн хүчирхэг намтрыг бичиж үлдээсэн жүжигчин бөгөөд Titanic, Inception, The Wolf of Wall Street зэрэг дэлхийн алдартай бүтээлүүдэд тогложээ. 2023 онд тэрээр Killers of the Flower Moon кинонд тоглож, энэхүү бүтээл нь шүүмжлэгчдээс өндөр үнэлгээ авсан.
ДиКаприо мөн цаг уурын өөрчлөлтийн эсрэг идэвхтэй оролцдог бөгөөд Белизийн хувийн арал дээр байгальд ээлтэй эко-амралтын газар хөгжүүлэх төслийг эхлүүлсэн байна.
6. Женнифер Энистон
Орлого: 42 сая ам.доллар
Женнифер Энистон Friends цувралын Рэйчел Грийн дүрээрээ алдартай бөгөөд Marley & Me, Horrible Bosses, Murder Mystery зэрэг кинонд тоглосон.
2023 онд Murder Mystery 2 кинонд тоглохын төлөө 25 сая ам.доллар хүлээн авсан бол The Morning Show цувралын нэг ангид 2 сая ам.долларын хөлс авчээ.
5. Мэтт Дэймон
Орлого: 43 сая ам.доллар
Мэтт Дэймон бол олон төрлийн дүр бүтээсэн жүжигчин бөгөөд Good Will Hunting, Bourne болон Ocean’s цувралд тогложээ. 2023 онд тэрээр Oppenheimer кинонд 4 сая ам.долларын цалин авч, киноны ашиг орлогоос хувь хүртжээ.
Мөн тэрээр найз Бен Аффлектэй хамтран 2022 онд Artists Equity хэмээх бие даасан продакшн компанийг байгуулж, түүний анхны төсөл болох Air киноноос 30 сая ам.долларын ашиг олжээ.
4. Райан Гослинг
Орлого: 43 сая ам.доллар
Райан Гослинг Канадын жүжигчдээс Форбесийн жагсаалтад багтсан цорын ганц хүн юм. Тэрээр The Notebook, Crazy Stupid Love, La La Land зэрэг кинонд тоглож, Barbie киноны Кенийн дүрээрээ 12.5 сая ам.долларын хөлс авчээ.
Тэрээр мөн Project Hail Mary болон The Fall Guy зэрэг кинонуудад тоглохоор төлөвлөж байна.
3. Том Круз
Орлого: 45 сая ам.доллар
Том Круз бол Mission: Impossible, Top Gun, War of the Worlds зэрэг адал явдалт кинонуудаар алдартай жүжигчин юм. 2023 онд тэрээр Mission: Impossible – Dead Reckoning Part One кинонд 14 сая ам.долларын урьдчилгаа цалин авсан байна.
Тэрээр Mission: Impossible цувралын дараагийн анги, Top Gun: Maverick-ийн үргэлжлэл дээр ажиллаж байна.
2. Маргот Робби
Орлого: 59 сая ам.доллар
Марго Робби Barbie кинонд тоглож, 12.5 сая ам.долларын хөлс болон ашиг орлогоос хувь хүртэж нийт 60 сая ам.доллар олжээ. Тэрээр мөн LuckyChap Entertainment продакшн компаниа хөгжүүлж, The Sims видео тоглоомоос сэдэвлэсэн кино бүтээж байна.
1. Адам Сэндлер
Орлого: 73 сая ам.доллар
2023 онд Адам Сэндлер Murder Mystery 2 кинонд тоглож, 40 удаагийн инээдмийн шоу хийж, Netflix-ийн гурван төслөөс ашиг олсон байна. Тэрээр мөн Spaceman кинонд тоглосон бөгөөд Murder Mystery цувралын гуравдугаар ангид Шакил О’Нил оролцвол үргэлжлүүлэх боломжтой гэжээ.
Эх сурвалж: Career Addict
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх