Дрейк эрүүл мэндийн шалтгааны улмаас уран бүтээлээ түр орхилоо


Сондор | YOLO.MN
2023-10-11

Реппер Дрейк эрүүл мэнддээ анхаарлаа хандуулахын тулд дуу хөгжмөө түр завсарлахаар болжээ.

Рэп од олон жил ходоодны өвчнөөр шаналж байсан тул шинэ цомгийнхоо дараагаас тодорхойгүй хугацаагаар амралтаа авч буйгаа мэдэгдэв. Канад гаралтай уран бүтээлч "For All the Dogs" нэртэй шинэ цомгоо гаргаснаас хойш хэдхэн цагийн түр завсарлахаар болсноо мэдэгджээ.

Тэрбээр баасан, бямба гарагт төрөлх Торонто хотод тоглолтоо хийхээр төлөвлөж байсан юм. Мөн төлөвлөсөн байсан хэд хэдэн тоглолт  түүний мэдэгдлийн дараа хойшлогдсон. 36 настай тэрээр "Би нэн түрүүнд эрүүл мэнддээ анхаарах хэрэгтэй байна. Ходоодны маань өвчин олон жилийн турш бие, сэтгэлийг минь зовоосон асуудал болсон тул бусдыг ч мөн эрүүл саруул байгаасай гэж хүсэж байна. Мөн энэ хугацаанд студиэ ч түр хугацаанд хаана. Миний амралт нэг жил эсвэл түүнээс илүү хугацаанд үргэлжилж магадгүй” гэжээ.

Өнгөрсөн хоёрдугаар сард болсон Грэммийн шагнал гардуулах ёслолоос Drake&Tems-ийн хамтарсан тоглолт шилдэг реп үзүүлбэрээр шалгарчээ. Мөн 2010 онд "Thank Me Later" нэртэй анхны цомгоо гаргаж байсан Дрейк нийтдээ таван Грэмми шагнал хүртсэн уран бүтээлч юм.

Эх сурвалж: The Guardian

#мэдээ