Нийслэлийн ерөнхий боловсролын нэр бүхий гурван сургуулийн сурагчид Энтрепренерийн сургалтад хамрагдаж, өөрсдийн бизнес санааг амилуулахаар хичээж байна. Тодруулбал Зориг сангийн 14 дэх удаагийн “Залуу Манлайлал” хөтөлбөрийн “Young Entrepreneur” төслийн багийн залуус энэхүү үйл ажиллагааг зохион байгуулж байгаа юм. Тэд тодорхой хөтөлбөр гаргаж сурагчдад “Энтрепренер гэж хэн бэ?, “Design Thinking”, “Business Canvas” зэрэг сургалтуудыг орсон байна. Улмаар сурагчдыг багт хувааж баг тус бүрт 100 мянган төргөгийн санхүүжилт олгож өөрсдийнх нь хамгийн шилдэг гэсэн бизнес санаагаа хэрэгжүүлэх боломжийг олгожээ. Төслийн гол зорилго нь ерөнхий боловсролын сурагчдын Энтрепренер сэтгэлгээг хөгжүүлэхийн хажуугаар тэдэнд эдийн засгийн мэдлэг олгох зорилготой гэнэ.
Төсөл нийт гурван үе шаттай бөгөөд эхний ээлжинд сурагчид сургалтад хамрагдаж дараа нь багт хуваагдаж өөрсдийн бизнес санааг хэрэгжүүлэх юм. Улмаар сургуульдаа шилдгээр шалгарсан нэг баг бусад сургуулийн шилдэг багтай эцсийн шатанд өрсөлдөж хамгийн шилдэг багийг тодруулах юм. Одоогийн байдлаар төсөлд хамрагдаж буй эхний сургууль болох “Шинэ Эрин” сургуулийн 8-р ангийн сурагчид дээр дурдсан сургалтуудад хамрагдаж багт хуваагдан гарааны санхүүжилтээ авсан бөгөөд өөрсдийн бизнес санааг хэрэгжүүлэн ажиллаж байгаа юм. Мөн тэд энэ амралтын томоохон бизнесийн байгууллагын үйл ажиллагаатай танилцах аялалыг хийх бол үргэлжлүүлээд шилдэг гарааны бизнес эрхлэгчдийн зөвлөгөө, лекцэнд суух юм.
Улс орны хөгжилд чухал нөлөө үзүүлэгч нар бол яахын аргагүй Энтрепренер буюу шинийг санаачлагч, хөгжүүлэгч нар байдаг. Монгол улсын нийгэм, эдийн засагт үзүүлэх Энтрепренерүүдийн хувь нэмэр сайн байгаа юу гэвэл үгүй. Гадаадын зарим улсуудад Энтрепренерийн тухай суурь боловсролын хөтөлбөрт нь орсон байдаг. Харин манай улсад сургалтын хөтөлбөрт нь орох нь бүү хэл энэ талаар огт сонсож байгаагүй маш олон хүн байгаа нь судалгаагаар нотлогджээ. Тиймээс энэ чиглэлийн төсөл хөтөлбөр хийх нь зүйтэй гэж төслийн багийн залуус үзжээ.
Ээж эмч бол гэсэн, аав хуульч бол гэсэн, эсвэл би тоондоо сайн юм чинь санхүүгээр сурах ёстой юм байна гэдэг ойлголтоо толгойноосоо авч хаях цаг иржээ. Дэлхий ертөнц глобалчлагдаж хэн бүхэн өөрийн хүссэн бизнесээ хийх, шинэ зүйлийг туршиж үзэх бүрэн боломжтой болжээ. Тиймээс ч энэхүү төслийг хэрэгжүүлж байна гэж төслийн багийнхан хэлсэн юм.
Энэхүү төслийг ирж буй үеийнхний мэдлэг боловсролд анхаарагч доорх аж ахуй нэгжүүд дэмжин ажиллаж санхүүжүүлж байгаад гүнээ талархал илэрхийлье.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх