Та интроверт нэгэн бол ганцаараа байхыг илүүд үздэг байх. Гэсэн хэдий ч ганцаараа байхыг хүссэн хэр нь хийх зүйлээ, сонирхол, хоббигоо, аз жаргал мэдрэх зүйлээ хараахан олоогүй, эсвэл залхчихсан байна уу?
Интровертүүд ихэвчлэн өөрсдийн хувийн сэтгэл зүй, бүтээлч байдалд анхаарал төвлөрүүлэхэд туслах хоббиг илүүд үздэг гэнэ. Иймд өөртэйгөө цагийг сонирхолтой өнгөрүүлэх таван хоббиг санал болгож байна.
1. Нэхэж үзсэн үү?
Хэрэв та бүтээлч байх дуртай, өөрийн гараар гар урлал хийх сонирхолтой нэгэн бол нэхмэл хийх нь таны хувьд төгс хобби байж магадгүй. Зарим суутнууд стресс тайлах гайхалтай арга бол нэхмэл хийх гэсэн байдаг.
Хэрэв та анх удаа нэхмэл хийж үзэх гэж буй бол заавал гайхалтай дугуйланд явж, заалгах шаардлагагүй. Youtube-ээс заавар бичлэг үзэн, google-ээс “how to” гээд л хайгаарай. /ккк/
2. Хоол, нарийн боов хийх
Нарийн боов, амттай хоол өөрийн гараар хийж идэх шиг сэтгэл ханамж өгөх зүйл үгүй. Өөртөө эсвэл, өөр хэн нэгэнд хийж өгөхийн аль нь ч бай хийх үйл явц, үр дүн нь сайхан санагдах болно. Үнэн хэрэгтээ үр дүн нь маш хурдан бий болдог зүйлийг хийх нь бидний сэтгэл зүйд гайхалтай ханамжийг мэдрүүлдэг, зарим тохиолдолд “хоббируулдаг” гэдгийг мэдэх үү?
Анхнаасаа сайн байхгүй л дээ. Гэхдээ алдаа гаргахгүй сурдаг зүйл хаа ч үгүй шүү дээ. Төрөл бүрийн хоол, нарийн боовны жорыг интернэтээс хайж олоод туршиж үзээрэй.
3. Бүтээлчээр бичих
Бүх зохиол таны сургуульд бичих ёстой болдог байсан эссэ шиг уйтгартай байх албагүй. Бүтээлчээр, хүссэн зүйлээ бичих нь таны бугшсан сэтгэлийг нээх, бодлоо цэгцлэх сайхан арга болдог. Гэхдээ яг юу бичих ёстой юм бэ, гэж үү?
Юу ч бичиж болно. Гэсэр жангар шиг урт роман байх албагүй. Жижигхэн тэмдэглэл хөтлөх, шүлэг бичих, блог хөтлөх, тэр байтугай оюун санаанд чинь амилсан кино зохиол бичих, өчигдөр зүүдэлсэн зүүднийхээ үйл явдлыг буулгах гэх мэт янз бүрийн зүйл бичиж болно. Бичих гэдэг интроверт болон экстраверт хүмүүст санаа бодлоо илэрхийлэх сайхан арга ба уран сэтгэмжийг ч нэмэгдүүлдэг.
Мөн бичих дадлыг хобби болгон өөртөө зориулах нь хичээл дээр бичих ёстой эссэ даалгавар, бүлгийн ажил шиг бичихтэй холбоотой нэмэлт дарамт үүсгэдэггүй. Бүтээлч байдлаар бичихдээ эцсийн хугацаагаа өөрөө хянаж, зүрх сэтгэлдээ байгаа бүхнээ гаргаж чадна. Бүтээлчээр бичихдээ чөлөөтэй байгаарай.
4. Подкаст эсвэл аудио ном сонсох
Интроверт хүмүүсийн бас нэг хобби бол подкаст сонсох бөгөөд цаг хугацааг үр бүтээлтэй өнгөрүүлэх ч боломж юм. Сүүлийн 10 жилийн хугацаанд подкаст улам түгэн дэлгэрснээр сонголт арвин болжээ. Подкастаар дамжуулан мэдээ, спорт сонирхож мэдэхээс гадна урам зориг өгөх түүхүүд, уран зөгнөлт зохиолыг ч шимтэн сонсож болно.
5. Ууланд гарах
Ууланд алхахын тулд заавал найзтайгаа эсвэл олуулаа гарах ёстой гэж үү? Хэрэв та замаа мэдэхгүй төөрчихгүй бол эсвэл хэн нэгэнтэй хамт юм ярьж алхахыг хүсээгүй л бол ганцаараа ууланд алхах тийм муу санаа биш. Дуртай дуугаа сонсоод, амар амгаланг мэдрээрэй. Цээж дүүрэн амьсгалах цэвэр агаарт гарч байгаарай.
Бонус
Ертөнцийг таних
Интроверт хүмүүст сонирхол татахуйц хоббитой болох олон боломжууд бий. Хэрэв та өөртөө цаг гарган өөрт тохирсон хоббитой болж чадвал тэр хобби амьдралын тань нэг хэсэг болж, илүү сонирхолтой байлгах болно. Тиймээс интровертүүд минь эдгээрээс туршаад үзээрэй.
Амжилт
Эх сурвалж: studybreaks
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх