Мэтгэлцээн бол өөрсдийн дуу хоолой, үзэл бодлыг түгээж, бүтээлч байдлаар нийгэмд хэлэлцүүлэг өрнөх хэрэгсэл юм.
Оюутан залуусын нийгэмд өөрийн дуу хоолой, үзэл бодлоо илэрхийлэх нээлттэй индэр болж баримт нотолгоотой, ёс зүйтэй мэтгэлцээнийг хөгжүүлэхээр Тэнгэр телевиз 100 сая төгрөгийн шагналын сантай “Үндэсний Мэтгэлцээний Лиг” шоу нэвтрүүлгийг орон даяар, Монголд анх удаа зохион байгуулж байна.
Уг шоу нь Монголын мэтгэлцээний ертөнцөд цоо шинэ, дүрэм форматыг оруулж ирсэн бөгөөд энэ нь Монгол улсад төдийгүй дэлхийн аль ч улсад байхгүй дүрэм аж.
Багууд өнөөгийн нийгэмд тулгамдаж буй асуудал болон УИХ-д хэлэлцэж буй сэдвүүдийг сугалж, Засгийн газар буюу дэмжигч, Сөрөг хүчин буюу няцаагч талаас тоглолтоо явуулна.
Нийт 13 их дээд сургуулиудын 40 баг 100 саяын төлөө өрсөлдөж 1 баг ялагчаар тодорно.
Сонирхуулан хэлэхэд өнөөдрийн дугаарын зочин шүүгчээр Реппер Гантулга буюу Sekstsagaanbogd
Шоуны мэдээллийг цаг алдалгүй авахыг хүсвэл ЭНД дарж тэдэнтэй нэгдээрэй.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх