Мэдээллийн технологийн салбар асар хурдацтай хөгжиж буй өнөө үед 2030 он гэхэд хамгийн эрэлттэй, өндөр орлоготой байхаар таамаглаж буй мэргэжил бол програм хангамжийн инженер, мэдээллийн технологийн мэргэжилнүүд гэж Business Insider цахим сэтгүүл тооцоолжээ. Хэрэв та мэдээллийн технологиор төгсөж буй мөн харилцаа холбооны ICT салбарт ажиллах сонирхолтой бол маш гоё боломжийг хэлж өгье.
Хаанаас эхлэв?
Анх хүн төрөлхтөн мэдээллийг физик байдлаар хадгалж, боловсруулдаг тэр үед байсан IT-н үндсэн зарчмууд одоо хүртэл хадгалагдаж иржээ. Жишээ нь процессорын арифметик тооцооллын хэсэг нь эртний сампин бол санах ойг шууд толгойдоо эсвэл цаасан дээр хадгалдаг байсан юм. Тэр үеэс ялгаатай нь бид асар олон үйлдлийг маш богино хугацаанд хийж том өгөгдөл, олон мэдээллийг хадгалах боломжтой болсон юм.
Тийм ч учраас мэдээллийн технологи нь өнөө үед асар өргөн цар хүрээтэй салбар болж хөгжжээ. Орчин үеийн мэдээллийн технологийн хамгийн үндсэн салбаруудыг дурдвал цахим аюулгүй байдал(cybersecurity & forensics), өгөгдлийн менежмент ба анализ(data management and analytics), тоон систем ба эмбедед систем(digital technology & embedded systems), IT бизнес ба менежмент(IT entrepreneurship & management), сүлжээ ба харилцаа холбоо (networking, information & communications technology), програм хангамж хөгжүүлэлт (software development), системийн администратор(system administration), системийн анализ(system analysis), веб хөгжүүлэлт(web design & application development).
Хэрэв та мэдээллийн технологи, харилцаа холбооны чиглэлээр ажиллахыг сонирхож байвал дээр дурдсан салбаруудын аль нэгийг нь сонгох хэрэг гарна. Дээрх мэргэжилүүдээс эзэмшээд Монголд ажиллах боломж хэр вэ гэж үү? Маш их бий. Манай улсад мэдээллийн технологийн салбар ид хөгжиж буй учир олон байгууллагууд чадварлаг мэргэжилтнүүдийг хайсаар байна. Мэдээж тэдний нэг бол Юнител групп. Өдгөө хоёр сая гаруй хэрэглэгчтэй ICT-ийн цогц үйлчилгээ үзүүлэгч Юнител нь Үндэсний хэмжээний групп компани юм.
Хаана ажиллах вэ?
Дээр дурдсанчлан манай орны хувьд мэдээллийн технологи, харилцаа холбооны салбарт ажиллагчдын эрэлт их нийлүүлэлт бага. Аж үйлдвэржилтээс мэдээллийн технологи руу огцом үсэрсэн хүмүүсийн хэрэгцээнд тулгуурлан анхаарах нэн шаардлагатай салбар болохыг саяханаас ойлгож мэргэжилтнүүдийг бэлтгээд удаагүй байгаатай холбоотой байж ч болох юм. Эсвэл шинэхэн төгсөгчид маань “Одоо юу хийх билээ” гээд будилж, ажлын байраа буруу сонгох талтай. Тэгвэл сайхан мэдээ дуулгахад Юнител групп 250 шинэ нээлттэй ажлын байр зарлажээ. Үүнд бизнес аналист, дата аналист, сүлжээний инженер зэрэг технологийн шийдлийг эрэлхийлэгч олон ажлын байр байна. Дэлгэрэнгүйг ЭНД дарж үзээрэй.
Хэрэв та 2000 эрч хүч эерэг хандлага, бүтээлч сэтгэлгээ, хүсэл эрмэлзлээр дүүрэн хамт олны нэг болж ICT салбарт хүчээ сорихыг хүсвэл нээлттэй гэнэ шүү.
Хаашаа чиглэж байна вэ?
Сүүлийн жилүүдэд томоохон компаниуд ажлын байрны уламжлалт стандартуудаас татгалзсаар байна. Ажил олгогчидоос горилогчид илүү шинэлэг, илүү уян хатан нөхцөлийг санал болгодог болжээ. Жишээ нь Юнител группийн зүгээс ажлын уян хатан цагийн хуваарь, гэртэйгээ ойр дундын оффисуудаас сонгох боломж, мөн шинэхэн төгсөгчид ажлын туршлага шаардахгүй давуу талтай. Мэдээллийн технологийн салбарын ажиллах хүчийг дэмжиж, бүтээлчээр хандах боломжийг олгосоор, цаашид энэ салбар улам илүү хүчирхэгжихийг харж болохоор байна.
Мэдээллийн технологийн урт бас удаан аялалд гарах гэж буй танд амжилт хүсье.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх