Хамгийн том, хамгийн шилдэг гэснээрээ АНУ-ыг ардаа орхиж буй улсын нэг бол яах аргагүй Хятад юм.
Хүн амынхаа тоогоор дэлхийд тэргүүлэгч, дэлхийн хоёр дахь том эдийн засагтай Хятад улс гадаадын болон дотоодын жуулчдыг мянга мянгаар нь татах айдас төрүүлэм, сүрдэм байгууламжуудыг ар араас нь нээсээр байна.
U-ХЭЛБЭРТЭЙ ХАМГИЙН УРТ ШИЛЭН ГҮҮР, ФҮШИ УУЛ, ХЭНАНЬ МУЖ
Гиннесийн Дэлхийн рекордод бүртгүүлэхээр Хятадаас жилд 2000 орчим хүсэлт ирдэг аж. Хамгийн сүүлд л гэхэд Хятадын төвд орших Хэнань мужийн зүгээс Фүши уулан дээрх 3000 тонн жинтэй шилэн гүүрээ бүртгүүлэх хүсэлт гаргажээ. Английн U үсэг шиг хэлбэртэй тус гүүр өнөөдрөөс жуулчдад нээлттэй болох юм.
Энэхүү гүүрэн дээр гарсан зоригтой нэг нь шилэн шалаар нэвт 360 м доорхийг харах боломжтой юм. Хавцлын ирмэгээс цааш 30 м үргэлжлэх ба Америкийн Grand Canyon хавцал дээр байрлах гүүрнээс даруй 9 м урт аж.
Хятадын Чайна Дэйли сонин тус гүүрийг хэдийн “дэлхийн хамгийн урт тойрог хэлбэрийн гүүр” хэмээн нэрийджээ.
ХҮНАНЬ МУЖИЙН ТЬЯНМЭН УУЛАН ДЭЭРХ АЙДАС ТӨРҮҮЛЭМ ЗУГАА
Хятадын өмнөд хэсэгт орших Хүнань мужийн Тьянмэн уулан дээр нэг ч биш бүр гурван шилэн гүүр байдаг байна.
“Цагирагласан луу” нэртэй шилэн гүүр нь 6.35 см зузаан шилээр хийгдсэн ба 1500 м урттай бөгөөд уулын оройг мушгин байрлажээ. Тус шилэн замаар алхах зоригтнууд 1400 м өндрөөс алдарт Тонгтян өргөн чөлөө буюу 99 эргэлттэй “Мушгиа зам”-ыг олж харах боломжтой юм.
дэлхийн хамгийн өндөр гүүр юм. 30 м өндөр тус гүүр өмнө нь дэлхийн хамгийн урт гүүр хэмээн нэрлэгдэж байжээ.
Түүнчлэн адреналин мэдрэхийг хүсэгчид энд дэлхийн хамгийн урт буюу 7 км үргэлжлэх замыг 30 минутанд туулах cable car-аар зорчих боломжтой.
ХЭБЭЙ МУЖИЙН ХОНГЯГҮ ДАХЬ ДЭЛХИЙН ХАМГИЙН УРТ ШИЛЭН ГҮҮР
488 м урт, 218 м өндөрт орших тус гүүр нь дэлхийн хамгийн урт шилэн гүүр бөгөөд гүүрийг уултай холбон тогтоож буй тросс төмөрнүүд нь гүүрийг хүчтэй салхинд ганхуулж хөдөлгөдөг нь хамгийн аймар нь юм.
Хоёр уулыг холбох тус гүүрийг 4 см зузаантай 1077 шилэн хавтангаар барьсан ба гүүрэн дээр нэг удаадаа 600 хүн зэрэг гарах боломжтой аж. Шилийг хагарахаас сэргийлж жуулчид тусгай гутал болон бээлий өмсөх ёстой гэнэ.
Айсан, түгшсэн нэгэнд гүүрэн дээр зогсох үйлчилгээний ажилтнууд туслах аж.
ДЭЛХИЙН ХАМГИЙН ТОМ ШИЛЭН ХАРАХ ТАЛБАЙ, БЭЭЖИН
Дэлхийн хамгийн том шилэн харах талбай Шилинсиягийн байгалийн үзэсгэлэнт газар байрладаг. Харах талбай 396 м өндөр хавцлын ирмэгээс цааш 32.8 м үргэлжлэх ба нийслэл Бээжингээс 100 км зайд оршдог. Толгой эргэм тус харах талбай нь ой мод, хад асга бүхий байгальтай Пинггү бүс нутагт байрладаг.
Харах талбай руу дээш цаг гучин минут алхахаас залхуурсан нэгэн cable car ашиглаж болох аж.
Нисдэг таваг нэртэй болоод буй харах талбайг нисэх онгоц, сансрын хөлөг бүтээхэд ашигладаг титаны хайлшаар хийсэн нь нэг удаадаа 150 тонн буюу 2000 хүн даах чадалтай аж.
ШААНСИ ДАХЬ ХУАШАН УУЛЫН ЗАМ
Хятадын Хуашан уулын зам дэлхийн хамгийн аюултай уулын замд тооцогддог.
Хятадын төвд байрлах Шаанси мужийн Хуаийн хотын ойролцоох 5 оргил нь хамгийн зоригтой адал явдал хайгчдад ч айдас төрүүлэхүйц юм.
Зүүн оргилд зүрхэнд шар ус хуруулахаар нэртэй хэд хэдэн зам байдаг нь зүгээр нэг аялагчдыг айлгах арга биш юм. Аялагчид энд 2090 м өндөрт хийсэн огцом гишгүүрээр дээш өгсөн, он цагийн аясаар элэгдсэн төмөр бариулуудтай таарна.
Өмнөд оргилын зам хамгийн аймар нь бөгөөд 30-хан см өргөнтэй модон банзнууд бүхий тус зам нь 2 урсгалтай.
ХЭБЭЙН ЗҮҮН ТАЙХАНГИЙН ШИЛЭН ЗАМ
Өндрөөс айдаггүй нэгэнд хүртэл айдас төрүүлэм шилэн зам Хэбэй мужийн Зүүн Тайхангийн байгалийн үзэсгэлэнт газарт байдаг байна.
Тайханг уулын зүүн талд байрлах энэхүү шилэн зам нь далайн түвшнээс 1180 м өндөрт байрладаг.
Гэнэт шил цуурч буй мэт болж хоёр гараараа тулан өвдөг дээрээ сууж буй аяллын хөтчийн доорх бичлэг цахимд тархсанаас хойш тус зам олонд танигдсан гэдэг.
Зүүн Тайхангийн эрх баригчид ард олныг цочирдуулсан явдалдаа уучлалт хүссэн ба шилэн замд ямар ч эвдрэл гэмтэл байхгүй болохыг тайлбарлажээ. Цуурсан шилийг шилэн замны доор албаар байрлуулсан ба хүн дээгүүр нь алхахад зам цуурч байгаа мэтээр санагдуулах зорилготой аж.
ЮННАН МУЖИЙН ТЭНГЭРИЙН ШАТ
Хятадын зүүн өмнөд зүгт байрлах Юннан мужийн “Харайж буй бар” нэртэй хавцал руу авирах нэгэнд хоёр сонголт бий. Жиньша голоо даган дээш удаан бөгөөд огцом дээш өгсөх эсвэл Тэнгэрийн шатыг ашиглан хурдан хугацаанд дээш гарах.
Дийлэнх нь эгц босоо байрлах төмөр шатнууд нь он цагийн аясаар элэгдсэн модон банзнуудад бэхлэгдсэн байх ба гишгүүрнүүд нь хэтэрхий нарийхан учраас бороо орсон эсвэл гарын алга хөлөрсөн үед гар халтирах эрсдэлтэй.
3790 м өндөр оргил руу Тэнгэрийн шатаар өгсөж буй хүнд эвтэйхэн гутал, анхаарал болгоомж хамгийн чухал.
Эх сурвалж: CNN
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх