Залуусыг хамарсан “Миний Гар” үйл ажиллагаа боллоо


Сондор | YOLO.MN
2016-06-08

Ю.Цэдэнбалын талбай буюу УДЭТ-ын урд талбай дээр "МИНИЙ ГАР" хэмээх олон нийтийн оролцооны үйл ажиллагаа өнгөрөгч амралтын өдрүүдэд боллоо. Энэхүү үйл ажиллагаа нь анх удаа зохион байгуулагдаж байгаагаас гадна ашгийн бус, үнэ төлбөргүй гэдгээрээ онцлог байлаа.

Санал бүр үнэ цэнэтэй гэсэн санааг илтгэх тус арга хэмжээний үеэр гарын дүрстэй нийт 500 ширхэг баримлыг зохион байгуулагчид бэлтгэжээ. Харин тэнд цугласан, зам зуур зөрж өнгөрсөн залуус сонгуульд саналаа өгөхөө илэрхийлж мөн бусдадаа ч уриалж, өөрийн хүссэн өнгө, дүрслэл, мэдрэмжээр тухайн гарыг урлаж будсан юм.

Хэрэв чи 18 нас  хүрсэн бол энэ удаагийн сонгуульд идэвхтэй оролцож, САНАЛАА ЗААВАЛ ӨГӨӨРЭЙ wink















































Зургийн эх сурвалж: Шударга сонгуулийн төлөө
Иргэний нийгмийн хяналт

#DIY #teenagers #freetime