Бид бага насанд тохиолдож байсан жижиг хэр нь онцлох үйл явдлуудыг маш тод санах нь бий. Тухайлбал 10 насныхаа төрсөн өдрөөрөө ямар бэлэг авч байснаа, анх удаа дугуй унаж сурч байх үеэ тод томруунаар санаж байгаа нь хачирхалтай биш гэж үү? Тэгсэн хэр нь хичээл тараад ээж рүүгээ залгах ёстой байснаа, өчигдөрхөн цээжилсэн шалгалтын хариултыг мартсан байдаг шүү дээ. Тэгвэл энэхүү нийтлэлээр бидний ой тогтоолтын тухай 7 баримтыг хүргэж байна. Хэрхэн аливааг мартахгүй цээжлэх вэ?
Бидний тархи маш хачирхалтай ажилладаг бөгөөд бидний ой санамж ч үүнд багтана.
1.Бидний тархинд аливааг цээжлэхэд хязгаар байхгүй.
Нэг чихээр орж, нөгөө чихээр гарч байгаа юм шиг санагддаг олон зүйлс байдаг гэдгийг бодохоор энэ хачирхалтай баримт мэт санагдаж болох ч тархины хадгалах чадвар үнэхээр гайхалтай гэнэ шүү. Энэ нь ойролцоогоор 300 орчим жилийн санах ойтой телевизортой ижил гэсэн үг юм.
2.Ямар нэг зүйлийг мартах нь түүнийг санах магадлалыг нэмэгдүүлдэг.
3.Хүний тархи нэг тэрбум орчим мэдрэлийн эсүүдтэй бөгөөд тус бүр нь бусад мэдрэлийн эсүүдтэй 1000 холболт үүсгэх чадвартай.
Энэ нь маш олон дурсамжуудыг хадгалах, санах боломжтой гэсэн үг юм.
4.Та ээжийнхээ хэвлийг ямар байсныг санахгүй байж болох ч шинжлэх ухаан ой санамж төрөхөөс таван сарын өмнө хадгалагдаж эхэлдэг гэж нотложээ.
Иймээс эмч нар жирэмсэн ээжүүдэд хүүхэддээ ном уншиж, дуу сонсуулахыг зөвлөдөг.
5.Хэрэв та ямар нэг зүйлийг амархан мартдаг бол энэ нь таны богино хугацааны санах ойд хадгалагдсан байх магадлалтай бөгөөд үүнийг "ажлын санах ой" гэж нэрлэдэг.
Судалгаанаас үзэхэд ямар ч үед дунджаар ердөө дөрөв орчим мэдээллийг санаж чадна. Хамгийн дээд тал нь долоо байдаг.
6. Бидний санах ойд интернэт нөлөөлж байна. Бид Google хайлтаар мэдээлэл олж авах боломжтой болсон нь хэдэн жилийн өмнөх шиг номын санд очиж хайхгүй байх боломжийг өгсөн. Гэсэн ч энэ нь номноос хайсантай харьцуулахад санах магадлал бага байдаг.
7. Дурсамж тархиар бүрэн тархсан байдаг.
Үүнд гиппокамп нь урт хугацааны дурсамжийг хариуцдаг ба сэтгэл хөдлөлийн даавар болох амигдала нь гиппокампын хажууд байрлана. Тиймээс сэтгэл хөдөлгөсөн дурсамж илүү сайн тогтоогддог байх нь.
Эдгээр баримтаас үзэхэд тархи бидний бодож байгаагаас ч илүү мэдээлэл тогтоох чадвартай. Гол нь сэтгэл хөдлөлтэйгээ холбож, урт хугацааны ой санамж хариуцсан гиппокампдаа хадгалах нь чухал гэдгийг ойлгож аваарай.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх