10, 11-р ангийн сурагчдад зориулсан СОЛИЛЦООНЫ ХӨТӨЛБӨР ЗАРЛАГДЛАА


“Зориг сан” болон АНУ-ын Денвер Эгч Дүүс Хотын Зөвлөлтэй хамтран ЕБС-ийн 10, 11-р ангийн, өөртөө болон нийгэмдээ эерэг өөрчлөлт хийх хүсэлтэй сурагчдад зориулсан  ЛУБИ-ЖЕНКИНС cурагч солилцооны хөтөлбөр зарласан байна.

Денвер хот Улаанбаатар хоттой анх 2001 онд албан ёсоор эгч дүүсийн харилцаа тогтоосон бөгөөд тэр цаг үеэс хойш соёл урлаг, бизнес боловсролын хамтын ажиллагааны хөтөлбөрүүдийг тууштай дэмжиж ирсэн юм. Тус зөвлөл Зориг сантай хамтран сургууль түншлэлийн хөтөлбөрийг 12 жил хэрэгжүүлсэн бөгөөд энэ жилээс мөн хамтарч Люби Женкинс Сургууль Солилцооны хөтөлбөрийг хэрэгжүүлэх юм. 

Энэхүү тэтгэлэгт хөтөлбөрт найман сарын хугацаанд идэвхтэй оролцсон тохиолдолд АНУ-ын Денвер хотод зохиогдох хоёр долоо хоногийн хөтөлбөрт үнэ төлбөргүй оролцох боломжтой юм.

ТАВИГДАХ ШААРДЛАГА:

• Улаанбаатар хотын ахлах ангийн 10, 11-р ангийн сурагч байх

• Англи хэлний дунд болон түүнээс дээш төвшний мэдлэгтэй байх

• Өөрийгөө хөгжүүлэх чин хүсэл эрмэлзэлтэй байх

• 8 сарын турш үргэлжлэх хөтөлбөрт бүрэн оролцох боломжтой байх

Шаардлага хангасан сурагчид 2018 оны 10-р сарын 14-ний 23:59 цагаас өмнө ЭНЭ хаягаар орж цахим өргөдлийн маягт бөглөнө үү.

Хөтөлбөрийн талаар дэлгэрэнгүй мэдээллийг ЭНЭ хуудсаар аваарай.

#Scholarship