Үнэ цэнтэй амьдралд тань хэрэг болохуйц "Стойкчууд"- ын зөвлөгөө


YOLO.mn | YOLO.MN
2023-08-10

Амжилтын бүч намируулан, асар их зоостой болж, хангалуун сайхан амьдрахыг хүсдэггүй хүн үгүй биз. Гэвч нэг талаас  хэтийдсэн том зорилго таны дотоод энергийг барах нь элбэг.  Тиймээс таны үнэ цэнтэй амьдралд дэм болохуйц стойк үзэлтнүүдийн зөвлөгөөг хүргэе. Агуу стоикуудын философийг сэтгэлзүйн эмчилгээнд хүртэл ашигладаг. 

Хянаж чадах зүйлдээ анхаарлаа төвлөрүүл 

Агуу стойкууд өөрийн чадахгүй зүйлээ хүлээн зөвшөөрөх ёстойг сануулдаг. Бид хэчнээн их хичээсэн ч өнгөрсөнд тохиолдсон зүйлс, ирээдүйд тохиолдож болох зүйлс, бусад хүмүүсийн бодол санаа, үйлдлийг хянаж чадахгүй. Стойкууд аз жаргалтай байхын тулд хүмүүс өөрсдийн хяналтаас гадуур зүйлд анхаарлаа хандуулахаа болих хэрэгтэй гэж үздэг. Тэд өөрсдийн хяналтад байгаа зүйлд анхаарлаа хандуулахыг зөвлөдөг. 

Оюун санаагаа чөлөөлөх 

Стойкууд оюун санаандаа сахилга бат, өөрийгөө сайжруулах урам зоригийг агуулдаг. Мөн өдрийн төгсгөлд тэмдэглэл хөтлөхийг зөвлөдөг. Ингэснээр өдөр бүрийг дүгнэж, цаашид илүү сайжрах итгэл үнэмшлийг дотроо суулгадаг байна. Стоикууд аливаа зүйлд ухамсарт сэтгэхүйгээр  хандах нь нөхцөл байдалд хэрхэн хариу үйлдэл үзүүлэхээ сонгох саруул ухаантай болно гэж үздэг. 

Тэнцвэртэй амьдрах

Тэнцвэртэй амьдрах түлхүүр нь зохицуулалт хийх чадвар юм.  Ажил, амьдралаа зохицуулж сураагүй хүн хэт туйлшрах хандлагатай байдаг. 

Сөрөг сэтгэл хөдлөлийн золиос болохоо зогсоо 

Өдөр тутмын амьдралд урьдчилан таамаглах аргагүй нөхцөл байдал үүсэхэд сэтгэл зүй тогтворгүй болдог. Энэ үед өөрийн оюун ухаандаа захирагдалгүй хэт сэтгэл хөдлөлөөр хариу үйлдэл үзүүлсэнээр дараа нь том гэмшлийг төрүүлдэг. Тиймээс сөрөг сэтгэл хөдлөлдөө захирагдалгүй ухамсарт үзлээр өөрийгөө тайвшруулаарай. 

Цагаа дэмий үрэхээ болих 

Стойкууд цаг хугацааны ач холбогдлыг чухалчилдаг. Материаллаг эзэмшлээс ялгаатай нь цаг хугацаа өнгөрсний дараа дахин олж авах боломжгүй бөгөөд цаг хугацаа тасралтгүй урагшлах болно. "Memento mori" гэсэн хэллэг нь стоикчуудтай холбоотой байдаг. Энэ нь "Чи үхэх ёстой гэдгийг санаарай" гэсэн утгатай. Амьд бүхэн хэзээ нэгэн цагт дуусна. Дэлхий дээр хязгааргүй цаг байдаггүй гэдгийг санах нь хүмүүст цагаа дэмий үрэхээ больж, хүссэн зорилгодоо хүрэх хөшүүрэг болдог. Стоикууд мөн хүмүүс бусдад цаг заваа зарцуулахыг зөвшөөрч, үүрэг хариуцлага хүлээдэг гэж үздэг. 

Бүгдийг мэдэх гэж хэт хичээх хэрэггүй 

Агуу стойкуудын зөвлөсөн хамгийн үнэ цэнэтэй сургамжуудын нэг бол мэдлэгт суралцах явдал.  Суралцах зүйл үргэлж байдгийн санан өөрийгөө гололгүй үнэн сэтгэлээсээ мэдлэгт суралцаарай. 

Эх сурвалж: World Atlas

 

#нийтлэл