Баасан гарагт үдээс хойш Обэрстдорфын нэгэн жижиг цанын баазад уран гулгалтын тамирчид болох Рём Тэ Ог болон Ким Жү Шиг нар 2018 оны өвлийн олимпд оролцохоор бэлтгэгдэж буй анхны Хойд Солонгосын тамирчид боллоо. Энэхүү үйл явдал нь дан ганц спортоор тогтохгүй дипломат харилцаанд эерэг нөлөө үзүүлж магадгүй юм.
Битлзийн аян дээр үзүүлбэрээ гүйцэтгэсэн тамирчид Канадад бэлтгэлээ хийсэн бөгөөд гүн сэтгэгдэл төрүүлэхүйц гайхалтай гүйцэтгэлтэй байсан юм.
18 настай Рём, 25-тай Ким өнгөрсөн улирал Дэлхийн Аваргад 15 дугаар байранд орж байсан бөгөөд зуны бэлтгэлээ Франц дасгалжуулагч Бруно Маркотын доор Монтрелд хийсэн билээ.
Энэхүү үйл явдлыг Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Мүн Жэ Ин нааштайгаар хүлээн авч, энэ сарын эхээр CNN-д өгсөн ярилцлагадаа "Пёнчан-д болох олимпын наадамд Хойд Солонгос оролцож байгаа нь хоёр Солонгосын хооронд эв нэгдэл, амар амгаланг авчрах сайхан боломж болно" хэмээжээ.
Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун Японы дээгүүр хоёр баллистик пуужин хөөргөсөн мөн есдүгээр сарын 3-нд зургаа дахь цөмийн туршилтаа хийснээс болж хоёр орны харилцаа улам хүндрээд байгаа билээ.
Ерөнхийлөгч Доналд Трамп АНУ болон холбоотон улсуудыг нь заналхийлсээр байх юм бол АНУ Хойд Солонгосын эсрэг хариу арга хэмжээ авна гэдгээ анхааруулсаар байгаа юм.
Өвлийн олимп ирэх хоёрдугаар сард Хойд болон Өмнө Солонгосын хилээс дөчхөн километрийн зайд болох бөгөөд олон улсын олимпын хороо Хойд Солонгос олимпд оролцож байгаа асуудалд онцгой анхаарал хандуулсаар байна.
Олон улсын олимпын хороо Хойд Солонгосын тамирчдыг бэлтгэлээ хангахад нь тоноглол, аяллын зардал болон орон байраар хангах зэрэгт туслалцаа үзүүлж байгаа бөгөөд тэмцээн уралдаанд оролцох эрх олгох талаар ярилцсан байна.
Хойд Солонгосын тэшүүрчид болон цаначид бэлтгэлд хамрагдаж тэнцэх боломж өндөр. Гэвч хэдий тамирчид эцсийн шатанд тэнцсэн ч гэсэн Пёнчаны олимпд оролцох боломжгүй болж магадгүй.
Учир нь эцсийн шийдвэрийг Хойд Солонгосын Спортын Хороо гаргах юм.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх