Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу Даби хотноо болж буй жюү жицүгийн өсвөр үеийн ДАШТ-д Б.Батхишиг мөнгөн медаль хүртлээ.
Төрөлжсөн сургалттай спортын дунд сургуулийн сурагч Б.Батхишиг хөх бүсний ангилалд 57 кг-д өрсөлдөж ийнхүү мөнгөн медалийн эзэн боллоо. Тэрбээр эхний тойрогтоо зохион байгуулагч орны бөх Майта Султаныг ялж хагас шигшээд мөн л эзэн орны бөх Мариамыг 9-0-ээр хожсон юм.
Аваргын төлөөх барилдаанд Чехийн бөх Анета Покорнад 6-2-оор ялагдсан байна. Өсвөрийн ДАШТ-д эх орноо төлөөлөн Б.Батхишиг 57кг, Б.Шинэтулга-34кг, Н.Мэндбаяр-73кг нар оролцож байна.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх