МЭРГЭЖИЛ СОНГОЛТ: Сэтгэл судлаач


Т.Ариунбаяр | YOLO.MN
2018-03-15

- Мэргэжил сонголтод чинь тусалъя -

Мэргэжил сонголт гэдэг нь тухайн хүний насан туршийнх баталгаа бүхий зүйл байдаг билээ. Ялангуяа ахлах ангийн сурагчид мэргэжлээ хэрхэн сонгох талаар толгойгоо гашилгадаг. Тэгвэл YOLO.mn та бүхэндээ зарим мэргэжлийн талаар мэргэжилтнүүдийн үг, оюутнуудын яриаг цувралаар хүргэхээр бэлтгэлээ. 

Сэтгэл судлаач мэргэжлийн тухай:

Сэтгэл судлалын шинжлэх ухаан нь МЭӨ 6-19 зуун хүртэлх хугацаанд байгалийн болон түүхийн шинжлэх ухаан, мөн философийн салбар шинжлэх ухаантай хамтдаа хөгжиж байжээ. Тийнхүү хожим 1800-аад оноос бие даасан шинжлэх ухааны нэг салбар болон хөгжсөн аж. Өдгөө 500 гаруй салбар судлагдахууны хүрээнд олон улсын эрдэмтэн судлаачдыг хамарсан богино түүхтэй ч хурдацтай хөгжилтэй шинжлэх ухааны салбар гэгддэг.

Монгол улсад анх 1950-аад оноос Монгол Улсын Их Сургууль, Монгол Улсын Боловсролын Их сургуулиудад багш бэлтгэх болон сурган хүмүүжүүлэх ухааны хөтөлбөрийн тодорхой хувийг эзлэн хөгжиж байжээ. Тийнхүү 1992 оноос эхлэн МУИС-д анхны “Сэтгэл судлаачийн анги” элсэлтээ авч эхэлснээр Монгол улсад практик салбарт ажиллаж боломжтой сэтгэл судлаачдийг бэлтгэж эхэлсэн юм.

Сэтгэл судлалын шинжлэх ухаан нь хүний сэтгэц, зан үйлийг судалдаг. Өөрөө асуудлаа ухамсарлаж шийдвэр гаргах боломжтой хүмүүстэй сэтгэл судлаачид ажилладаг бол өөрөө асуудлаа ухамсарлаж ойлгох боломжгүй хүмүүстэй сэтгэцийн эмч ажилладгаараа ялгаатай.

Сэтгэл судлалын шинжлэх ухааны эрэлттэй салбарын тоонд:

1. Хүүхдийн сэтгэл судлал
2. Байгууллагын сэтгэл судлал
3. Клиникийн сэтгэл судлал
4. Нейро сэтгэл судлал
5. Спортын сэтгэл судлал

Монгол улсад бэлтгэж буй улсын их сургуулиуд:

1. Монгол Улсын Их Сургууль
2. Монгол Улсын Боловсролын Их Сургууль
3. Хууль Сахиулахын Их Сургууль

Элсэлтийн ерөнхий шалгалтын суурь хичээлүүд:

1. Нийгэм 70%, Англи хэл 30%
2. Нийгэм 70%, Математик 30%

Нэмэлт:

Сэтгэл судлаач мэргэжлийн тухай 5 баримт:

1. Сэтгэл судлаач нь сэтгэцийн эмчээс ялгаатай.
2. Сэтгэл судлаач нь асуудал тулгарсан хэн нэгний өмнөөс шийдвэр гаргадаг хүн биш
3. Сэтгэл судлаач нь хүнийг нэвт шувт хардаг хүн биш
4. Сэтгэл судлаач нь ер бусын дээд хүчийг агуулсан байдаггүй
5. Сэтгэл судлаач нь ямар ч үед, ямар ч нөхцөлд огт татгалзахгүйгээр бусдад тусалдаг хүн биш.

Сэтгэл судлалын мэргэжил сонирхож буй хүүхдүүдэд санал болгох 7 кино:

1. A Dangerous Method (2011)
2. The Soul Keeper (2002)
3. Shutter Island (2009)
4. Memento (2000)
5. Seven (1995)
6. One Flew Over the Cockoo’s Nest (1975)
7. Fight club (1999)

2. Ярилцлага:

1. МУИС-ын Боловсрол, сэтгэл судлалын тэнхимийн багш Э. Оюундэлгэр
2. Сэтгэл судлалын үндэсний төвийн сэтгэл судлаач Д. Лхамсүрэн
3. МУИС-ын Боловсрол сэтгэл судлалын тэнхимийн 3-р курсийн оюутан Д. Халиун

ҮРГЭЛЖЛЭЛ БИЙ...

Эх сурвалж: Peak.mn, Psychology.mn

#Profession #Psychologist #Teenagers