BTS хамтлагийн Жин удахгүй цэргээс халагдана


Б.Саранчимэг | YOLO.MN
2024-06-04

BTS хамтлагийн гишүүн Жин зургаадугаар сарын 12-нд цэргээс халагдах ба халагдахад арав хүрэхгүй хоногийн хугацаа үлджээ.

Жин нь BTS-ын хамгийн анх цэрэгт татагдсан гишүүн бөгөөд 2022 оны арванхоёрдугаар сарын 13-нд элссэн билээ. Тэрээр алба хааж байх хугацаандаа бие бялдар, оюун санаа, тэсвэр хатуужил, хандлагаараа бусдадаа үлгэрлэж “Тусгай дайчин” цол хүртэн Ахлах түрүүч болжээ.

Мөн дадлагажигч цэргүүдэд хөнгөн зууш авч өгч, жагсаалын үеэр бэртсэн цэргүүдийн хэрэгслийг үүрч явсан, дадлагажигч цэргүүдийн ар гэрт гоо сайхны бүтээгдэхүүн тарааж өгсөн зэрэг олон эерэг үйлдэлд нь хамтрагч цэргүүд нь талархаж, олон хүний сайшаалыг хүртсэн байна. Түүнийг шүтэн бишрэгчид нь хоног тоолон хүлээж байгаа аж.

Нэмж дурдахад түүний цэргээс халагдсаны маргааш буюу зургаадугаар сарын 13-нд BTS хамтлагийн 11 жилийн ой тохиох юм.

 

#оддынмэдээ