ЖАЙКА олон улсын хамтын ажиллагааны байгууллагаас Монгол Улсад “Deep Learning”-ын технологийг улам дэлгэрүүлэх, мэдээлэл технологийн салбарын боловсон хүчин, хүний нөөцийг сайжруулах зорилготойгоор тус тэмцээнийг хамтран зохион байгуулж байна.
Тэмцээнд шалгарсан багуудад хоёр сарын турш зөвлөгөө өгч буй бөгөөд энэ сарын 24-ний өдөр D-COMP2022 тэмцээний эцсийн шатны шалгаруулалтыг зохион байгуулна. Шагналт байранд шалгарсан багийг дээд тал нь 6 сая төгрөгийн дэмжлэгийг авах боломжтой.
Эцсийн шатанд үлдсэн багуудын оюутнууд өнөөдрийг хүртэл сайжруулан бэлдэж ирсэн бүтээлээрээ илтгэл тавин өрсөлдөх юм.
“Deep Learning Competition” бол оюутнууд “бүтээх эрдмийн технологи” болон “Deep Learning” (хиймэл оюун ухааны нэг төрөл)-ыг ашиглан бүтээл зохион бүтээж, тухайн хийсэн бүтээлээ хөрөнгө оруулагчдад шүүлгэн, компанийн үнэлгээ байдлаар үнэлүүлэх тэмцээн.
Энэ тэмцээн нь Японд 2019 оноос хойш жил бүр зохион байгуулагдаж байгаа бөгөөд, 2019 онд зохион байгуулагдсан анхны тэмцээнд “Нагаока технологийн коллеж”-ийн Монгол оюутнуудын баг түрүүлж байв.
Тэмцээний мэдээлэл:
Хөтөлбөр:
Цаг |
Агуулга |
15:30-16:00 |
Нээлтийн үг хэлэх/Тэмцээний танилцуулга/Шүүгчид үг хэлэх |
16:30-18:00 |
Эхний хагаст 7 баг сүүлийн хагаст 6 баг илтгэлээ тавина(4 минут илтгэл, 3 минут асуулт хариулт) |
18:00-18:20 |
Шагнал гардуулах ёслол |
18:20-18:30 |
Хаалтын үг |
Тэмцээний танилцуулга
Тэмцээний нэр |
Deep Learning Competition |
Зохион байгуулалт |
Ерөнхий зохион байгуулагч:БШУЯ, Монголын технологийн коллежийн үндэсний холбоо, МУИС, ШУТИС |
Оролцох нөхцөл |
|
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх