James Webb телескопын шинэ зураг: Pillars of Creation


Д.Түшигт-Эрдэнэ | YOLO.MN
2022-10-21

Хүн төрөлхтний мэлмий James Webb телескоп ээлжит бүтээлээ ирүүллээ. Энэ бол Дэлхийгээс 6500 гэрлийн жилийн зайд орших, Бүргэдийн мананцар дахь тоос болон одод бүрэлдэж буй хэсгийг харуулсан зураг юм. Зургийг өндөр нягтшилтайгаар ЭНЭ холбоосоор орж татах боломжтой.

Хамгийн анх энэ хэсгийн зургийг Hubble телескоп 1995 онд авсан бөгөөд тухай үедээ олон одод үүсэж, бүрэлдэж байгаа учир Pillars of Creation буюу шууд утгаараа “Бүтээлийн багана” хэмээн нэрлэж байжээ.

James Webb болон Hubble телескопын авсан зургийн ялгаа

Өдгөө хамгийн хүчирхэгт тооцогдож буй James Webb телескопыг бүтээх саналыг хамгийн анх 1996 онд гарган, 20 гаруй жилийн турш, 10 тэрбум гаруй ам.доллар зарцуулан хөгжүүлж, 2021 оны арванхоёрдугаар сарын 25-ны өдөр сансарт илгээсэн билээ. Уг телескоп нь нийт 18 ширхэг зургаан өнцөгт тольтой бөгөөд бусад телескопуудаас ялгарах онцлог нь гэрлээс үүссэн хэт улаан туяаны долгионыг хүлээн авч, зураг болгон хувиргадаг.

Эх сурвалж: NASA

#Технологи