Танилц: Залуу үеийнхний сонголт "Skoot Apparel" брэнд


М. Намуунгүнж | YOLO.MN
2021-02-23

Бид энэ удаад уншигч та бүхэндээ Billie Eilish тэргүүтэй уран бүтээлчдийн сонгон өмсдөг “Skoot Apparel” брэндийг танилцуулж байна.

Одоогоос таван жилийн өмнө буюу 2016 онд Өмнөд Солонгосын дуучин MLMA, Koh V нар хамтран анимэ, манганаас сэдэвлэсэн мэт загвартай “Skoot Apparel” брэндийг үүсгэн байгуулж байжээ. Дуучин MLMA брэнд үүссэн талаар, “Би 2, 3 настайдаа л зураг зурах, будах авьяастай гэдгээ мэддэг байсан. Харин Koh бол энэхүү авьяасыг маань олж нээсэн анхны хүн гэж хэлж болно. Бид уулзаад л миний зургийг хувцсан дээр хэвлэн гаргах гайхалтай санааг хэрэгжүүлэхээр шийдсэн юм” хэмээн ярьж байсан удаатай.

Skoot Apparel брэндийн үүсгэн байгуулагч MLMA

Анимэ, манганаас сэдэвлэсэн мэт хэв, загвартай “Skoot Apparel” брэндэд одоогоор тэднээс гадна problem6oy хэмээх уран бүтээлч ажилладаг. Тэдний хэлж буйгаар, “Манай брэнд үүсгэн байгуулагдахад анимэ болон манга ихээхэн нөлөөлсөн. Бид Өмнөд Солонгос улсад төрж өссөн учир анимэйшний соёлоор хүмүүжсэн гэж хэлж болно. Комик ном унших дуртай байсан учраас энэ төрлийн зураглал үнэхээр их урам зориг өгдөг. Тиймдээ ч тэдгээр зураглалыг өөрийнхөөрөө өөрчлөх дуртай” гэжээ. 

Тус брэндийн хамгийн сүүлийн үеийн бүтээгдэхүүнүүдийн нэг бол “Angel Attack” нэртэй сөдөн куртик. Уг куртикны загварын санааг Японы “Neon Genesis Evangelion” (1995) цуврал анимийн “Angel Attack” хэмээх ангиас авсан гэв.

"Angel Attack" сөдөн куртик

Тэд бүтээгдэхүүнээ ихэвчлэн цөөн тоогоор үйлдвэрлэдэг аж. Логоны хувьд эр, эм хүйсийг илэрхийлэх тэмдгийг нийлүүлсэн байх бөгөөд энэ нь тус брэндийн хувцсыг хүйс харгалзахгүйгээр өмсөх боломжтой гэсэн санааг илэрхийлдэг байна. Үүсгэн байгуулагчдын нэг болох MLMA-гийн хэлж буйгаар ямар ч хувцсыг хүйсээр ялгах ёсгүй аж.

“Skoot Apparel” брэндийн лого бүхий бэлтгэлийн өмд

“Skoot Apparel” брэндийн загваруудыг харахад та бүхний толгойд нэгэн алдартан шууд бууж байгаа болов уу. Тийм ээ, мэдээж тэр бол дуучин Billie Eilish. Тэрээр өөрийн стиль, имижийг “Skoot” брэндийн олон загвараар илэрхийлдэг. MLMA-гийн хэлж буйгаар, “Би Billie-гийн цахим хаягийг нэлээн эртнээс дагадаг байсан. Дараа нь тэр намайг эргүүлээд дагаж, улмаар манай хэрэглэгч болсон. Хамгийн анх миний хийсэн галын дөлтэй малгайтай цамцыг өмсөж байсан” гэжээ. 

Ингээд нийтлэлийн төгсгөлд бидний сайн таних алдартнууд “Skoot Apparel” брэндээр хэрхэн гоёсныг хүргэж байна. 

Дуучин Dua Lipa

FINNEAS болон Billie Eilish

Жүжигчин, реппэр Jaden Smith болон MLMA

BLACKPINK хамтлагийн гишүүн Lisa

BLACKPINK хамтлагийн гишүүн Jisoo

Mamamoo хамтлагийн гишүүн Hwasa

Эх сурвалж: Vogue

#Хувцас загвар #Сонин хачин