ТАНИЛЦ: Mac компьютер хэрэглэгчдийн заавал ашиглах 5 АПП


Ц. Эрдэнэ | YOLO.MN
2021-10-22

MacOS үйлдлийн системийг ашиглахад хялбар ч зарим үед жижигхэн асуудлууд гардаг. Тэгвэл дараах таван аппликэйшн чамд туслах болно.

ADGUARD

Видео тоглоомын чухал үеэ давах гэж байхад эсвэл киноны хамгийн эгзэгтэй мөчид хаанаас ч юм гэнэт л зар сурталчилгаа гарч ирээд тав тухыг чинь алдагдуулж байсан л биз дээ? Тэгвэл AdGuard бүх төрлийн зар сурталчилгааг хаах, аюулгүй байдлыг чинь хангахаас эхлээд олон хэрэгтэй үйлчилгээг нэг дор багтаасан байна.

DARK NOISE

Энэ нь бидний нойрны чанарыг сайжруулах, анхаарал төвлөрөлтийг нэмэгдүүлэхэд туслах дууны сан бүхий апликэйшн юм. Далайн давлагаа, зөөлөн салхи, шаагин орох бороо зэрэг 50 хүртэлх дуу чимээнээс сонгон өөрийн playlist-ийг үүсгэх боломжтой. 

SHIFT

Facebook, Instagram, Messenger, Discord зэрэг платформуудаар орж ирсэн мэдэгдлүүдийг нэг нэгээр нь шалгахаас залхсан бол Shift чамд тусална.

1PASSWORD

Бидний ихэнх нь өдөр тутамдаа нууц үгийн асуудалтай нүүр тулгардаг. Хаа нэг ашигладаг платформ дээрх хаягийнхаа нууц үгийг цээжлэх шиг амаргүй даваа гэж үгүй. Тэгвэл 1Password нь чиний ашигладаг бүхий л платформ дээрх нууц үгийг хадгалах ба цаашлаад мэдээллүүдийг чинь өндөр нууцлалтайгаар хамгаалах юм. 

EXPRESS VPN

Видео стрийминг үйлчилгээний Netflix-ээс дуртай киногоо үзмээр байвч тухайн кино нь манай улсын Netflix-д байршаагүй бол Express VPN-ийг ашиглаарай. Өөрөөр хэлбэл, өөрийн IP хаягийг (интернет протокол) дурын улсынхаар тохируулан шилжилт хийх боломжтой.

Эх сурвалж: Wired, 9to5mac

 

#Технологи #Зөвлөгөө #Компьютер