МГТИС-ийн оюутнууд 2.6 тэрбум төгрөгийн тэтгэлэгт хамрагджээ


YOLO.mn | YOLO.MN
2021-08-17

Монгол-Германы хамтарсан ашигт малтмал, технологийн их сургууль (МГТИС) нь 2013 онд үүсгэн байгуулагдсан цагаасаа 2020 он хүртэл оюутнууддаа нийт 2.6 тэрбум төгрөгийн гурван төрлийн тэтгэлгийг олгосон байна. Жил бүр нийт оюутны 20 орчим хувь нь Германы эрдмийн солилцооны алба (DAAD)-ны тэтгэлэг, 20 орчим хувь нь Монгол Улсын Засгийн газрын санхүүжилттэй МГТИС-ийн нэрэмжит тэтгэлгийг хүртдэг.

МГТИС-ийн зүгээс авьяас чадвар, хичээл зүтгэлээрээ манлайлагч сурагч, оюутанд бодит дэмжлэг үзүүлэхийг эрхэмлэж, онцгой анхааран ажилладаг бөгөөд 2021-2022 оны хичээлийн жилд 951 сая төгрөгийн тэтгэлгийг олгохоор төлөвлөж байгаа юм. Тус их сургуулийн Тэтгэлгийн хорооноос дараах гурван төрлийн тэтгэлэгт оюутнуудаа хамруулан, олгох ажлыг хариуцан ажиллаж байна. Үүнд: 

- МГТИС-ийн нэрэмжит тэтгэлэг,

- ХБНГУ-ын талаас DAAD - TNB: ХБНГУ-ын Фрайбергийн Техникийн их сургуульд семестр солилцооны хөтөлбөрт хамрагдах тэтгэлэг,

- DAAD - Surplace: нэг хичээлийн жилийн сургалтын төлбөр болон амьжиргааны зардалд сар бүр 200 евро олгох тэтгэлэг гэх мэт.

МГТИС-ийн эдгээр тэтгэлгүүдийг хүртсэн оюутнуудын сэтгэгдлийг зургаар хуваалцаж байна. Танд ч мөн МГТИС-ийн тэтгэлгээр амжилттай суралцаж байгаа ГУРВАН ОЮУТАН ТУТМЫН НЭГ нь байх боломж бий. Та эх орондоо тэтгэлэгтэйгээр суралцаж, дэлхийн түвшний инженерүүдийн нэг болохыг хүсвэл яг одоо Элсэлтийн цахим бүртгэлд амжиж бүртгүүлээрэй.


Холбоо барих: 

Вэб: www.gmit.edu.mn
И-мэйл: admission@gmit.edu.mn 
Утас: 70232090, 70232086

#Боловсрол #Тэтгэлэг #МГТИС