ЗӨВХӨН ШУТИС-ийн оюутнууд хамрагдах боломжтой ТЭТГЭЛГҮҮД
ШУТИС-д элсэн орох гэж буй төгсөгчид болон тус сургуульд суралцаж буй оюутнууд минь анхаарлаа хандуулаарай. YOLO.mn сайтын хамт олон ШУТИС-ийн оюутнууд ямар ямар тэтгэлэгт хөтөлбөрүүдэд хамрагдах боломжтой талаар мэдээлэл хүргэж байна.

ЭЛСЭГЧДЭД ОЛГОХ ТЭТГЭЛЭГ
- ЭЕШ-ын 700-800 оноотой элсэгчид 50-100 хувийн тэтгэлэг олгоно.
- Олон улсын олимпиадад 1-3 байр, техник- технологийн улсын олимпиадад 1-5-р байр эзэлсэн тохиолдолд 50-100 хувийн тэтгэлэг олгоно.
Дэлгэрэнгүйг ЭНД дарж уншина уу.
КРЕДИТ УРАМШУУЛАЛ
- Шилдэг суралцагч - 1-5 кр
- Эрдэм шинжилгээний хурал, олимпиадад оролцсон - 2-6 кр
- Мэргэжлийн уралдаан, тэмцээн - 2-6 кр
- Спортын уралдаан, тэмцээнд оролцсон - 2-6 кр
- Соёл, урлагийн уралдаан, тэмцээнд оролцсон - 3-5 кредит хүртэл урамшуулал олгодог байна.
- Мөн клубийн үйл ажиллагаа хариуцсан оюутан, оюутны холбоо, зөвлөлийн гишүүдэд кредит урамшуулал авах боломжтой юм.
ШИЛДЭГ ОЮУТАНД ОЛГОДОГ ТЭТГЭЛЭГ
- ШУТИС-ийн захирлын нэрэмжит тэтгэлэг
- Зам, тээврийн хөгжлийн яамны сайдын нэрэмжит шагнал
- Ректорын нэрэмжит тэтгэлэг
ШУТИС-ИЙН ОЮУТНУУДАД ОЛГОДОГ ГАДНЫ БАЙГУУЛЛАГЫН НЭРЭМЖИТ ТЭТГЭЛЭГ, ТАВИГДАХ НИЙТЛЭГ ШААРДЛАГА

Тэтгэлгүүдийн талаарх дэлгэрэнгүй мэдээлэл болон шаардлагуудтай ЭНД дарж танилцана уу.