“Disney” бол Америкийн хүүхэлдэйн киноны зах зээл дэх хамгийн алдартай компани билээ. Тэгвэл энэ удаа тус компани стрийминг үйлчилгээнийхээ цар хүрээг тэлж байна.
Тодруулбал “Disney” компани ирэх хоёр жилийн хугацаанд Япон, Өмнөд Солонгос, Индонез, Хятад, Австрали зэрэг 18 улсын контентыг Disney+ сувгаараа цацаж эхлэхээр болжээ. Тухайлбал, бүрэн хэмжээний болон цуврал анимэ, баримтат кино, к-драма, цэнгээнт нэвтрүүлэг зэргийг өөрсдийн стрийминг үйлчилгээндээ нэвтрүүлж буй аж.
Харин дээрх бүтээлүүдээс гадна зарим анимэг “Disney” компани өөрсдөө бүтээж цацахаар болсон гэдэг нь үзэгчдийн дунд чамгүй хүлээлтийг үүсгээд байна. Disney+ стрийминг үйлчилгээнд “Snowdrop”, к-поп idol Kang Daniel-ийн дебют цуврал “Rookies” зэргээс гадна дараах анимэ байрших нь баттай болжээ.Үүнээс:
1. SUMMER TIME RENDERING
Ижил нэрт манга цувралаас сэдэвлэн бүтээсэн уг анимэ 2022 онд цацагдах аж.
Үйл явдал: Үшио нас барсан тухай мэдээг сонссон Шинпэй төрөлх хот болох Хитогашимад ирж багын найзынхаа гэр бүлтэй уулзана. Оршуулах ёслол хэвийн явагдаж байгаа мэт боловч арал дээр хачирхалтай, тайлбарлахад төвөгтэй үйл явдлууд тохиож байгааг Шинпэй анзаарна. Энэхүү арал дээр түүнийг ямар нууцууд хүлээж байгаа бол?
2. TWISTED WONDERLAND
Уг анимэ цуврал нь “Disney”-ийн алдарт гар утасны тоглоомоос сэдэвлэгдсэн гэдгээрээ онцлог. Энэ тоглоом Японд ч нэлээн алдартай.
Дэлхийн хамгийн том энтертайнмент корпорацуудын нэг болох “Disney” компани контент туурвилын тал дээр хэдийнэ мэргэшсэн. Хүчирхэг түүхээр дамжуулан үзэгчдийн сэтгэл хөдлөлийг татах увдистай тэд анимэ салбарт ямар шинэчлэлт авчрах бол гэдэг нь одоо ч эргэлзээ төрүүлж байна.
Эх сурвалж: Anime Senpai
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх