Хамгийн түргэн хугацаанд 100 сая үзэлтэд хүрсэн К-ПОП СОЛО дуунууд


YouTube-т хамгийн олон үзэлтийг маш богино хугацаанд авч чаддаг видео контент бол Өмнөд Солонгосын дуучдын уран бүтээл юм. Тиймдээ ч өдгөө BTS, Blackpink хамтлагууд дэлхийд хүлээн зөвшөөрөгдөж, Холливүүдийн алдарт дуучидтай хамтарч байгаа билээ.

Харин бид энэхүү нийтлэлдээ YouTube-т 100 сая үзэлтийг тун богино хугацаанд авсан 17 соло дуучны уран бүтээлийг онцолж байна.

TAEYEON “I”

Цацагдсан огноо: 2015.10.6

496 хоногийн дотор 100 сая

Сонирхолтой баримт: Girls’ Generation хамтлагийн ахлагч тэрээр бие даасан уран бүтээлээ уг дуугаар эхлүүлж байжээ.

V “SINGULARITY”

Цацагдсан огноо: 2018.5.6

377 хоногийн дотор 100 сая

Сонирхолтой баримт: Дуу зохиох ажилд BTS хамтлагийн ахлагч RM оролцсон төдийгүй энэхүү дуу нь V-гийн анхдуу соло дуу юм.

IU “BBIBBI”

Цацагдсан огноо: 2018.10.10

278 хоногийн дотор 100 сая

Сонирхолтой баримт: 2008 онд дуучны гараагаа эхлүүлсэн тэрээр өдгөө к-поп ертөнцийн хамгийн чадварлагт тооцогддог уран бүтээлч билээ.

PSY “NEW FACE”

Цацагдсан огноо: 2017.5.10

237 өдрийн дотор 100 сая

Сонирхолтой баримт: Өдгөө 43 настай уран бүтээлч нь YG энтэртайнментад харьяалагддаг байсан ч 2018 онд P Nation нэртэй өөрийн агентлагийг байгуулжээ.

IU “CELEBRITY”

Цацагдсан огноо: 2021.1.27

206 өдрийн дотор 100 сая

HWASA “MARIA”

Цацагдсан огноо: 2020.6.29

139 өдрийн дотор 100 сая

Сонирхолтой баримт: Mamamoo хамтлагийн гишүүн тэрээр к-попын стандартыг өөр түвшинд аваачиж буй уран бүтээлч билээ. Өөрөөр хэлбэл, биеийн галбир, дуу хоолой, өнгө төрх нь түүнийг энэ салбарын “өвөрмөц” нэгэн болгож байгаа юм.

ROSÉ “GONE”

Цацагдсан огноо: 2021.4.4

91 өдрийн дотор 100 сая

Сонирхолтой баримт: Тэрээр уг дууг гурван жилийн өмнө бичүүлсэн ба ийнхүү олны хүртээл болгох тохиромжтой цагийг хүлээж байжээ.

PSY ft. HYUNA “OPPA IS JUST MY STYLE”

Цацагдсан огноо: 2012.8.14

68 өдрийн дотор 100 сая

Сонирхолтой баримт: Тэд энэхүү дууг гаргах үедээ хоёул өөр энтэртайнментад харьяалагддаг байсан ч одоо нэг агентлагийн захирал болон уран бүтээлч билээ.

PSY “GANGNAM STYLE”

Цацагдсан огноо: 2012.7.12

51 хоногийн дотор 100 сая

PSY ft. CL “DADDY”

Цацагдсан огноо: 2015.11.30

50 өдрийн дотор 100 сая

AGUST D “DAECHWITA”

Цацагдсан огноо: 2020.5.22

43 өдрийн дотор 100 сая

Сонирхолтой баримт: Энэхүү дуу нь BTS хамтлагийн гишүүн Suga-гийн бие даасан анхны уран бүтээл юм.

J-HOPE & BECKY G “CHICKEN NOODLE SOUP”

Цацагдсан огноо: 2019.9.17

38 өдрийн дотор 100 сая

Сонирхолтой баримт: 2006 онд ижил нэрээр цацагдаж байсан дууг шинэчлэн дуулснаараа онцлогтой.

PSY ft. SNOOP DOGG “HANGOVER”

Цацагдсан огноо: 2014.6.8

35 хоногийн дотор 100 сая

JENNIE “SOLO”

Цацагдсан огноо: 2018.11.12

23 өдрийн дотор 100 сая

Сонирхолтой баримт: Тэрээр энэхүү дэбют соло дуугаараа SBS телевизийн Inkigayo хөгжмийн нэвтрүүлэгт гурван удаа ялалт байгуулж байсан.

ROSÉ “ON THE GROUND”

Цацагдсан огноо: 2021.3.12

7 хоногийн дотор 100 сая

PSY “GENTLEMAN”

Цацагдсан огноо: 2013.4.13

2 хоногийн хугацаанд 100 сая

LISA “LALISA”

Цацагдсан огноо: 2021.9.10

48 цагийн дотор 100 сая

Сонирхолтой баримт: Тэр хоёрхон хоногт 100 сая үзэлт давсан энэхүү амжилтыг эзэмшиж буй цор ганц к-поп уран бүтээлч юм.

Эх сурвалж: Koreaboo

#Оддын тухай #Энтэртайнмент #Дуу хөгжим