Ким Кардашиан 7 кг жин хасан Мэрилин Монрогийн 5 сая ам.долларын даашинзаар гангарчээ


Сондор | YOLO.MN
2022-05-04

Нью-Йорк хотын Метрополитан урлагийн музейд болсон загварын хамгийн том үдэшлэг болох "Мет Гала"-д урлагийн одод нэг дор цуглав.

Энэ үеэр реалити шоуны од, тэрбумтан Ким Кардашиан тэртээ 1962 онд алдарт жүжигчин Мэрилин Монро тухайн үеийн ерөнхийлөгч Жон Кеннедид зориулж төрсөн өдрийн мэнд хүргэн тайзан дээр дуулахдаа өмсөж байсан таван сая ам.долларын даашинзыг өмсжээ.

Түүнийг Мэрилиний даашинзыг өмсөх гэж байгаа гэх таамаглал хэдэн долоо хоногийн өмнөөс гарч байсан юм. 41 настай Ким үсээ шаргал өнгөтэй болгож гоёмсог даашинзтай хослуулжээ..

Ким найз залуу Пит Дэвидсонтой улаан хивсний ёслол дээр байхдаа ярилцлага өгөхдөө  даашинздаа багтахын тулд гурван долоо хоногийн турш нүүрс ус, элсэн чихэр хэрэглэхээс татгалзан 7 кг жин хассан гэв.

Энэ даашинзыг бүтээснээс хойшхи 60 жилийн хугацаанд Мэрилинээс өөр өмссөн цорын ганц хүн нь Ким болж түүхэнд бичигджээ.

Эх сурвалж: DailyMail

#Мэдээ