Зургаан хүмүүжигч ЭЕШ-д тэнцэж, их дээд сургуульд элсэхээр болов


Б. Чимэг | YOLO.MN
2021-09-03

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Сургалт-хүмүүжлийн тусгай байгууллагын дэргэдэх Ерөнхий боловсролын сургуулийг 2020-2021 оны хичээлийн жилд 12 дугаар ангийг долоон сурагч амжилттай суралцаж төгсжээ.

Эдгээр хүмүүжигч хүүхдүүдээс зургаа нь монгол хэл, математик, нийгмийн ухаан, биологи, англи хэлний хичээлээр элсэлтийн ерөнхий шалгалтад хамрагдаж, Монгол Улсын багшийн их сургууль, Хүмүүнлэгийн ухааны их сургууль, Хүнс технологийн дээд сургууль, Улаанбаатар Эрдэм Оюу дээд сургуульд тус тус элсэн суралцах батламжаа гардан авсан байна.

Сургалт хүмүүжлийн тусгай байгууллагаас их, дээд сургуульд элсэн суралцахаар болсон хүмүүжигч хүүхдүүдийг цахимаар суралцуулах нөхцөл боломжоор хангаад байна хэмээн ШШГЕГ-аас мэдээллээ.

#Боловсрол #Хүмүүжигч #ЭЕШ