BLACKPINK Францын тэргүүн хатагтайн хандивын тоглолтод оролцоно


Х.Даваахүү | YOLO.MN
2023-01-23

Солонгосын алдарт  BLACKPINK хамтлаг Францын тэргүүн хатагтай Brigitte Macron-ний "Fondation des Hopitaux" сайн дурын байгууллагаас зохион байгуулах "Le Gala des Pieces Jaunes"  тоглолтод оролцохоор болжээ. Уг тоглолт нь нэгдүгээр сарын 25-нд Парисын Le Zenith Arena-д болох аж. 

Энэхүү арга хэмжээг өвчтөнүүд болон эрүүл мэндийн салбарын ажилтнуудын амьдралыг сайжруулах, тэднийг дэмжих зорилгоор зохион байгуулдаг. Францын тэргүүн хатагтай тус сангийн удирдлагыг 2019 онд авсан байна. 

Тус тоглолтын тасалбарыг 15 еврогоор худалдаалах ба арга хэмжээнээс олсон орлогыг хүүхэд, өсвөр үеийнхний эмнэлэгт хэвтэх нөхцөлийг сайжруулахад хандивлах гэнэ. Тоглолтод BLACKPINK-ээс гадна Pharrell Williams, Британийн дуучин Mika зэрэг дэлхийн алдартай одод тоглолтын бүрэлдэхүүнд багтсан байна.

Эх сурвалж: koreatimes 

#Мэдээ