Тоёота Токиогийн олимпод зориулсан цахилгаан тээврийн хэрэгслүүдийг танилцууллаа


Д.Түшигт-Эрдэнэ | YOLO.MN
2019-08-28

Ирэх зун Японы нийслэл Токио хотноо зуны олимп эхлэх билээ. Үүнтэй холбогдуулан Японы автомашины томоохон компани болох Тоёота хэд, хэдэн цахилгаан тээврийн хэрэгслийг шинээр танилцуулжээ. 

Тоёотагийн зүгээс автомашин, автобус, скүүтэр, мопед зэрэг төрлийн нийт 3,700 ширхэг тээврийн хэрэгсэл нийлүүлэх бөгөөд эдгээрийн 90 хувь нь цахилгаанаар ажилладаг байх аж. Компанийн хувьд энэ удаагийн олимп өөрийн бүтээгдэхүүнүүдээ сурталчлах томоохон боломж юм.

Тус компани албан ёсны мэдэгдэлдээ “3700 тээврийн хэрэгслийн 2700 орчим нь олимп болох цэнгэлдэх хүрээлэнгүүдийн хооронд ашиглагдана. Эдгээр нь одоогоор худалдаалагдаж буй Mirai зэрэг автомашинууд байх юм. Урьдчилсан тооцоогоор Токио 2020 олимпын албан ёсны тээврийн хэрэгслүүдийн ялгаруулах нүүрсхүчлийн хий нь жирийн тээврийн хэрэгслүүдээс хоёр дахин бага байх болно.

Иймд бид хамгийн бага нүүрсхүчлийн хий ялгаруулсан олимп болгохыг зорьж байна” гэсэн байна. 

Эх сурвалж: Toyota

#Tech