Сонирхолтой асуулт: Тэгийн тэг зэрэг хэд вэ?


Сэтгүүлч Б.Марал | YOLO.MN
2021-05-27

Математик ихэнх хүүхдүүдийн дургүй зүйлсийн жагсаалтын дээгүүрт бичигддэг нь нууц биш. Магадгүй тэд шинжлэх ухааны энэ салбарыг сонирхолтой талаас нь харж амжаагүй ч байж мэднэ. 

Энэхүү нийтлэлээрээ бид та бүхэнд тэгийн тэг зэргийн тухай мэдэхэд илүүдэхгүй нэгэн мэдээллийг хүргэж байна. 

Математикийн хичээлийн хүрээнд тэгийн цифр давхацсан ийм нөхцөл тааралдах нь харьцангуй цөөн ч энэ талаар бодох шаардлага гарвал хариуг нь хэд гарна гэж хэлэх вэ? Тэг үү, нэг үү? 

Яг эндээс шийдэхэд хүндрэлтэй нэгэн асуудал урган гарч ирдэг. Бидний улиг болтол нь хэлж ирсэн “ямар ч тооны тэг зэрэг нэгтэй тэнцүү” гэх зарчим энэ асуултын хариуг нэг гэж хэлж байна.

Бичээд үзье л дээ. 00=1 гэхээр танд нэг зүйл хачирхалтай санагдахгүй байна уу? Угтаа бол тэгийг ямар ч тоонд үржүүлэхэд хариу нь тэг гардаг шүү дээ. “Тэг суурьтай аль ч зэрэг тэг байдаг” гэсэн бас нэгэн амны уншлага ч бий.

Ер нь тэг гэдэг чинь “байхгүй” эсвэл “хоосон” гэдэг утгатай агаар нэг биш гэж үү? Тэгвэл энэ асуудлыг зангилааг тайлахаар нэгэн монгол YouTuber олон нийтээс ярилцлага авчээ.

2018 оны зургадугаар сарын 29-ний тэр өдөр хичээнгүй сайд Цэрэндоржийн гудамжинд алхаж байсан эгэл гучин хүн YouTuber Од-Эрдэмийн хэцүүхэн асуулттай нүүр тулна гэдгээ зүүдлээ ч үгүй байх. Тэрээр цаасан самбар дээр гурван хариултын талбар бэлджээ. Тэр нь тэг, нэг болон асуултын тэмдэг гэсэн сонголтуудтай.

Нийт гучин хүн оролцсоноос дөрөв нь гаднын жуулчин байсан учраас англи хэл дээр “What is the zero to the power of zero?” хэмээн хөрвүүлж асуусан байна.

Түүний явуулсан богино судалгааны үр дүн:

Бичлэгийн төгсгөлд зөв хариуг задруулахад энэ нь тэг ч биш, нэг ч биш байв. Зөв хариу нь англи хэлнээ “undefined” буюу “тодорхойлох боломжгүй” аж. Судалгаанд оролцсон хоёр монгол иргэн тодорхой хариулт хэлж чадаагүй учраас асуултын тэмдэгтэй талбар дээр гарын үсгээ зурсан нь “нүдээ олсон” үйлдэл байлаа. Нийтлэлийн эхэнд дурдсан гал, ус хоёр шиг тэрсэлдэх зарчмууд бие биенээ яаж ч даван дийлдэггүй юм байна. Иймд дэлхийн эрдэмтэд “тодорхойгүй” гэх хариун дээр хэдийнэ бат зогсжээ.

Харин зарчим бүрт нэмэлт нөхцөлийг оруулж хэрэглэх нь зүйтэй аж. Тэгээс бусад тооны тэг зэрэг нэгтэй тэнцүү, тэг суурьтай тэгээс бусад зэргүүд тэг байдаг. Асуудал сая л нэг тайлагдлаа.

Энэхүү нийтлэлийг уншсанаар та найзтайгаа эсвэл математикийн багштайгаа ярилцаж мэтгэлцэх сэдэвтэй болчихлоо шүү дээ. Тэд нар нэг юм уу тэг гэж л хариулах биз. Харин та зөв хариуг нь мэдээд зогсохгүй учрыг нь хүртэл тэдэнд тайлбарлаж чадахаар боллоо.

Бичлэгийг бүрэн эхээр нь үзэхийг хүсвэл ЭНД дараарай. 

#Сонин хачин #Математик