Өнөөдөр “Залуучуудын өвлийн олимп” эхэлнэ


Сэтгүүлч Б. Учрал | YOLO.MN
2024-01-19

Залуучуудын дөрөвдүгээр өвлийн олимпын наадмын өнөөдөр эхэлж байна. Тус наадам нэгдүгээр сарын 19-нөөс хоёрдугаар сарын 2-ны хооронд БНСУ-ын Канвон хотноо болох бөгөөд 15-18 насны нийт 1900 тамирчин өрсөлдөх билээ.  

Манай улсаас гүйлтийн цана, биатлон, уулын цанын төрөлд 12 тамирчин оролцож байна. Гарааны хуваарийг зурагт үзүүлэв.  

Биатлоны төрөлд зургаан тамирчин 

Уулын цанын төрөлд хоёр тамирчин 

Гүйлтийн цанын төрөлд дөрвөн тамирчин 

Канвон 2024 наадмын хүндэт элчээр эмэгтэй ганцаарчилсан гулгалтын олимпын аварга Ким Юна ажиллах юм. Солонгос Улс 2018 онд Пёнчаны өвлийн олимпыг зохион байгуулсан туршлагатай билээ. “Пёнчан-2018” өвлийн олимпын бэлгэдэл сахиус болох Soohorang, Bandabi нарын цасан байлдааны үеэр бий болсон  Moongcho цасан бөмбөлөг энэ наадмын бэлэг тэмдэг болжээ.  Moongcho гэх нэр нь оюун бодол, хүч чадлыг нэгтгэнэ гэсэн утга бүхий Moongchida ханзнаас гаралтай.  

Канвон 2024 наадмын нээлтийн ёслол хоёр өөр цогцолборт эхлэх ах. Пёнчан дом цэнгэлдэхэд Kim Taeyeon, Hwasa, Bewhy, 1 Million Dance Studio зэрэг уран бүтээлчид нээлтийн үйл ажиллагааг эхлүүлэхээр болжээ.  Канвон 2024 наадмын нээлтийн ёслолын үзүүлбэр болон тэмцээний шууд дамжуулалтыг Olympics.com болон албан ёсны олимпын аппликейшнээр дамжуулан үнэ төлбөргүй үзэх боломжтой. 

Эх сурвалж: olympics.com/en/gangwon-2024/ 

 

 

#мэдээ