50 метрийн эмэгтэй гүйлтийн цанын төрөлд алтан медаль хүртсэн Н.Уянга
Монгол Улсаа төлөөлөн 15-21 насны 14 тамирчин гүйлтийн цана, цасны гуталтай гүйлт, заалны бөмбөгтэй хоккейн төрлүүдэд өрсөлдөж байна.
Австри улсад зохиогдож буй тусгай өвлийн олимпоос одоогийн байдлаар манай дөрвөн тамирчин нэг алт, гурван мөнгөн медаль хүртжээ.
Өчигдөр гүйлтийн төрөлд манай улсаас эрэгтэй, эмэгтэй төрөлд нийт дөрвөн тамирчин медалийн төлөө уралдсан юм.
Цасны гуталтай гүйлтийн эрэгтэй 25 метрийн зайнд С.Тэмүүлэн мөнгөн медаль,
Цасны гуталтай гүйлтийн эмэгтэй 100 метрийн зайнд Б.Оюунбилэг мөнгө,
50 метрийн эмэгтэй гүйлтийн цанаас Н.Уянга алт,
50 метрийн эрэгтэй гүйлтийн цанаас М.Гантөмөр мөнгөн медаль хүртээд байна.
Энэ сарын 26 хүртэл үргэлжлэх тус наадам өвлийн спортын есөн төрлөөр 107 орны 2700 орчим тамирчид, 1100 дасгалжуулагчийн удирдлага дор хурд хүч авхаалж самбаагаа сорино.
Манай улсаас 15-21 насны 14 тамирчин гүйлтийн цана, цасны гуталтай гүйлт, заалны бөмбөгтэй хоккейн төрлүүдэд тус тус өрсөлдөх юм.
Харин Монголын анхны багийн спорт болох бөмбөгтэй хоккейн багийнхан маань хэсэгтээ 6 улсын багтай тоглоно. Өчигдрийн байдлаар манай багийнхан дөрөв тоглосноос хоёр хожиж, хоёр хожигдоод байна.
Харин өнөөдөр Буракино Фасогийн багтай тоглоод хэсэг доторх тэмцээн дуусах бөгөөд үр дүнгээсээ шалтгаалаад хэсгээсээ шалгарах эсэх нь тодорхой болох юм.
ТУСГАЙ ОЛИМП: Бөмбөгтэй хоккейн төрөлд өрсөлдөх Монголын баг
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх