Монгол бичгээр бичихэд зориулагдсан НАЙМАН апликэйшн


Б. Мөнхтуяа | YOLO.MN
2021-05-10

Орчин үеийн мэдлэг боловсролтой монгол иргэний хувьд үндэсний хэл бичгээ сурч эзэмших нь нэн тэргүүний асуудал болсон. Иймээс уншигч та бүхэнд монгол бичгээр бичихэд зориулагдсан гар утасны апликэйшнуудыг танилцуулж байна.

1. CHIMEES

Чимээ хэрэглүүрийг Android болон бусад үйлдлийн систем дээр ашиглаж болохоос гадна монгол бичгээр бичсэн үгийнхээ ард хүссэн зургаа дэвсгэр болгон оруулж, үүнийгээ олон нийтийн сүлжээнд хуваалцах боломжтой. Мөн хүссэн үгээ хүссэн фонтоороо бичиж болдог

Татах: Android | iOS

Санамж: Зөвхөн Android үйлдлийн системтэй утсан дээр дэвсгэр зураг оруулах болон үгийн фонтоо сонгож болдгийг анхаарна уу!

2. SURYAA

Уламжлалт монгол бичгээрээ бичихийг хүсдэг боловч зарим үгсийн зөв бичлэгийг мэдэхгүйн улмаас шантрах тохиолдол цөөнгүй гардаг шүү дээ. Тэгвэл Suryaa апликэйшн нь шинэ үгсийг карт хэлбэрт оруулан цээжлэхэд хялбар бөгөөд сонирхолтой болгож өгснөөрөө давуу талтай.

Татах: Android

3. БОСОО БИЧИГТЭН

Тоглоом тоглонгоо шинэ зүйлс сурах дуртай хүмүүст маш тохиромжтой апликэйшн юм. Өөрөөр хэлбэл цагаан толгойн үндсэн зурлага, эгшиг, гийгүүлэгч, дэвсгэр үсэг, зөв бичих дүрэм зэргийг нэг дороос сурах боломжтой гэсэн үг юм. Нэг сумаар маш олон туулай!

Татах: Android

4. TUNGAAMAL TOLI

Тунгаамал толь нь таны хэлсэн үгийг таньж, түүний салаа утгуудыг монгол бичгийн хувилбартай нь харуулдаг Монголын анхны яриагаар хайлт хийдэг толь бичиг юм. Та тус толийг ашиглан хүссэн үгээ хайх боломжтой.

Татах: Android | iOS

Санамж: Энэхүү апликэйшн нь зөвхөн дуу яриагаар хайлт хийж болдог учраас хайх үгээ цэвэр, тод хэлэх ёстойг анхаарна уу.

5. MONGOLIAN NOTE WITH KEYBOARD

Бидний өдөр тутмын амьдралд зайлшгүй бичиж тэмдэглэх шаардлагатай зүйлс тулгардаг шүү дээ. Тэгвэл үүнийгээ монгол бичгээр бичиж яагаад болохгүй гэж? 160,000 гаруй үгийн сантай тус апликэйшнийг тэмдэглэл бичих зорилгоор ашиглаж болохоос гадна гар утасны keyboard хэлбэрээр ч ашиглаж болно. Нэг сумаар хоёр туулай.

Татах: iOS

6. MONGOLIAN ALPHABETS

Бага насны хүүхэд ч хэрэглэж болох энэхүү апликэйшн нь монгол бичгийн цагаан толгойг эхнээс нь сурахад зориулагдсан. Үсгэн дээр дарахад үсгийн зурлага болон тус үсэг орсон үг зурагтайгаа хамт гарч ирнэ. Хамгийн гоё нь та тэдгээр үсгүүдээ утасны дэлгэцэн дээрээ дагаж зурж болох юм.

Татах: iOS

7. ZMONGOL CODE

Монгол бичгээр зөв бичиж сурах хүсэлтэй хүн бүрт зориулагдсан энэхүү апликэйшний давуу тал:

1. Та бичсэн үгийнхээ ард дэвсгэр болгож хүссэн зургаа оруулах боломжтой.

2. Олон төрлийн үсгийн фонт ашиглан бичих боломжтойгоос гадна өнгийг нь өөрийнхөө хүссэнээр өөрчилж, гэрэл сүүдэр нэмэх боломжтой юм.

Татах: Android | iOS

#Технологи #Монгол бичиг #Апликэйшн