The Mongolz дэлхийн аварга Natus Vincere-т хожигдлоо


Ө.Баттөр | YOLO.MN
2024-03-21

  • CS-ын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Дани улсад үргэлжилж байна.
  • Ази тивийг төлөөлөн оролцож буй Монголын The Mongolz баг Elimination Stage-ын эхний тоглолтоо хийлээ.
  • Тэд дэлхийн аварга Natus Vincere-т Mirage-д 13-10 харьцаагаар хожигдлоо

CS2-ын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн гэж болохуйц, хамгийн өндөр шагналын сантай "PGL Major Copenhagen 2024" Данийн нийслэлд үргэлжилж байна. Дэлхийн шилдэг 24 баг оролцож буй тэмцээнд Ази тивийг төлөөлөн Монголын "The MongolZ" баг оролцож байна.

Elimination Stage шатанд анх удаа шалгарсан The MongolZ эхний тоглолтоо дэлхийн аварга "Natus Vincere" багтай хийж Mirage 13-10 харьцаагаар хожигдлоо. Ингэснээр тэд өнөө шөнө бусад багуудын тоглолтоос шалтгаалан доод бүсийн BO1 тоглолт хийхээр боллоо.

  • CS2-ын дэлхийн аваргын дээд шатанд Монгол баг АНХ УДАА шалгарлаа
  • The Mongolz Хятадын Lynn Vision багийг тэмцээнээс хаслаа
  • The Mongolz Оросын багийг хожиж тэмцээндээ үлдлээ

Ази тивээс CS2-ын major тэмцээнд хоёр баг оролцох эрхтэй байдаг бол The Mongolz дээд шатанд шалгарснаар энэ оны төгсгөлд болох "Shanghai Major" тэмцээнд анх удаа Азийн гурван баг оролцохоор болсон юм.

Монгол залуус Opening Stage шатанд

  • Туркийн "Eternal Fire" багт Nuke 13-6 харьцаагаар хожигдсон
  • Данийн "ECSTATIC" багт Nuke 13-10 харьцаагаар хожигдсон
  • Оросын "AMKAL ESPORTS" багийг 2-1 (Nuke 13-2, Mirage 8-13, Inferno 13-10) харьцаагаар хожсон
  • Хятадын "Lynn Vision" багийг 2-0 (Ancient 13-8, Anubis 13-6) харьцаагаар хожсон
  • Бразилын "Legacy" багтай хийж 2-0 (Ancient 13-9, Anubis 13-6) харьцаагаар хожсон.

Elimination Stage шатанд дэлхийн чансааг тэргүүлэг найм болон Opening Stage-ээс шалгарсан найм нийт 16 баг тоглож байна.

#мэдээ