Үсээ халуун индүүгээр ГЭМТЭЭЛГҮЙГЭЭР гоёж сурцгаая!


Миау | YOLO.MN
2020-07-04

Бид ихэнх тохиолдолд техник технологи, олон нийтийн сүлжээний хор уршгийн талаарх асуудлыг хөнддөг ч энэ удаад нэгэн давуу талыг нь онцлохоор шийдлээ. Энэ бол үнэгүй хичээлүүд! Техник технологи хөгжсөнөөр дэлхийн өнцөг булан бүрд амьдарч буй төрөл бүрийн авьяастай хүмүүс өөрсдийн ур чадвараа цахимаар, үнэ төлбөргүй хуваалцах боломжтой болсон билээ. Тэгвэл Шведэд амьдардаг Эльвира Жонсон хэмээх бүсгүй үс сүлжих олон гайхалтай аргуудаасаа охид бидэнтэй хуваалцаж байна. 

Эльвира өөрийн Инстаграм хуудсаараа дамжуулан олон мянган охидод үсээ хэрхэн төрөл бүрээр сүлжих талаар зөвлөгөө өгдөг. Түүний үс сүлжих tutorial буюу энгийн зааварчилгааг үзээд хэний ч тусламжгүйгээр үсээ сүлжих боломжтой юм. 

Уйтгартай хувцас өмсөхөд амьдрал дэндүү богинохон гэдэг шиг үсээ өдөр бүр нэгэн хэвийн засалтаар засахад зуны улирал дэндүү богинохон шүү, охид оо!

Түүний зарим уран бүтээлүүдээс хуваалцвал: 

#Үс #Гоо сайхан #Сүлжих