"Marvel Cinematic Universe" кино ертөнцийн цоо шинэхэн супер баатар болох Shang Chi-гийн тухай өгүүлэх "Shang Chi and the Legend of the Ten Rings" бүрэн хэмжээний кинонд монгол орлон тоглогчид оролцжээ.
Зураг авалтыг өнгөрсөн жилийн хоёрдугаар сараас эхлэн Австрали улсад хийж эхэлсэн ба Монголын кино, дэлгэцийн мэргэжлийн орлон тоглогчдын баг арван сарын хугацаанд арван гишүүний бүрэлдэхүүнтэйгээр тус кино төсөлд хамтран ажилласан байна.
Зургийн тайлбар: “Mongol Stunt Team”-ын орлон тоглогчид "Shang Chi and the Legend of the Ten Rings" киноны найруулагч Destin Daniel Cretton-ын хамт
Тэд “Монгол орлон тоглогчид” холбооны гишүүд бөгөөд Монголын 50 орчим дэлгэцийн уран бүтээлд ажилласнаас гадна “Marco Polo” (2016), “Mulan” (2020) зэрэг Холливүүдийн кино төслүүдэд хамтран ажиллаж байсан туршлагатай хамт олон ажээ.
"Shang Chi and the Legend of the Ten Rings" киноны хувьд энэ жилийн хоёрдугаар сарын 21-нд нээлтээ хийхээр товлосон байсан ч цар тахлын улмаас хойшилж есдүгээр сарын 3-нд нээлтээ хийхээр болсон байна. Киноны хамгийн анхны трейлэр бичлэгийг хүлээн авна уу.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх