Найз хөвгүүн эсвэл найз охинтойгоо маргалдаж байхдаа нэгнийхээ дээр гарах гэж хайртай хүнээ гомдоож эсвэл үл ойлголцлын дараа харамсах тохиолдол нэг бус удаа байдаг. Хэрхэн буулт хийж эвлэрэх эсэхээ мэдэхгүй байх тохиолдол хүн бүрт л гардаг шүү дээ. Тэгвэл учраа олохгүй байгаа бол дараах аргуудаас аль таалагдаж байгаагаа туршаад үзээрэй.
1. Нэгээс арав хүртэл тоол
Энэ арга маш үр дүнтэй. Магадгүй чиний дургүйг хүргэсэн зүйл дотны хүн чинь хэлж болох ч гүнзгий амьсгаа аваад нэгээс арав хүртэл тоол. Жижигхэн маргаанаас болж тэрнийг гомдоохыг чи мэдээж хүсэхгүй биз дээ?
2. Маргаанаа зогсоох онцгой хэллэгтэй бол
Хэрвээ маргалдахаа зогсоохыг хүсэж байвал нууц, онцгой хэллэгтэй бол. Жишээлбэл ямар нэгэн хөгжилтэй үгийг сонгож ав. Тэгээд л маргаанаа зогсоохыг хүсэж байвал тэр үгээ хэл. Нөгөө хүн чинь ч гэсэн ойлгоод та хоёр эвлэрэхгүй ч гэсэн ядаж хоёулангийн чинь дуу намсана.
3. Маргаанд ялах гэж хичээх хэрэггүй
Үргэлж чиний зөв байх албагүй. Хэрвээ чи тэр хүнд үнэхээр хайртай бол чиний буруу байна уу зөв байна уу огтхон ч хамаагүй шүү дээ. Маргаанд ялах гэж хичээхээ боль. Тэгвэл чи үр дүнг нь харах болно.
4. Жижигхэн маргаан дээр сүр бадраах хэрэггүй
Та хоёр өөр бодолтой байна гэдэг бол хэвийн зүйл. Бие биенээ ойлгохгүй байж болно. Гэвч жижигхэн маргааныг дэгдээх хэрэггүй. Учир нь эдгээр маргаан эцэст нь та хоёр стресс, уур бухимдал л авчирна. Ухаалгаар ханд.
5. Түүнийг тэвэр
Ямар нэгэн буруу ойлголцол маргааны дараа түүнийг зүгээр л тэвэр. Энэ бүх маргааны дараа чи хайртай хүнтэйгээ хамт байхыг л хүснэ шүү дээ. Түүнийг тэврэхээсээ битгий ай. Тэр ч гэсэн үүнийг л хүсэж байгаа. Маш том маргааны дараа тэврэлт бол хамгийн зөв арга юм шүү.
6. Түүнийг ойлгох гээд хичээгээд үз
Тэр яагаад ийм ааш гаргаад байгаа гэдгийг ойлгох гээд бага ч болов хичээгээд үз. Тэрний оронд өөрийгөө тавиад үз. Энэ чамд тус болох болно.
7. Хэдий ууртай байсан ч амар
Та хоёр маргалдсан ч гэсэн чи унтаж амрах хэрэгтэй. Сайн амраад маргааш нь асуудлаа шийдвэрлэх гээд үз. Энэ нь чамд илүү амар байх болно.
8. Бага зэрэг хошигноод үз
Эвгүй байдлыг эвдэх хамгийн сайн арга бол бага зэрэг хошигнол юм. Түүнд муухай хандах гэсний хэрэггүй. Хөгжилтэй бай.
9. Өөрийнхөө байр суурийг мэдэр
Та хоёр ямар нэгэн юмнаас болоод муудалцсан байж таарна. Тийм учир арван секунд гүнзгий амьсгаа аваад яг юунаас болоод уурлаад байгаагаа бод. Чиний зөв ч байж болно буруу ч байж болно.Хариуцлага хүлээхээс битгий ай.
10. Хаана байгаагаа бодолц
Хэрэв та хоёр олон хүнтэй газар эсвэл маш шуугиантай газар маргалдвал та хоёрын маргаан улам томрох болно. Та хоёр бие биенийхээ юу гэх гээд байгааг ч сайн ойлгохгүй шүү дээ. Тийм учир хаана байгаагаа бодолц тэгээд бага зэрэг тайвшраад юунаас болж маргалдсанаа бодоод үз. Байдал арай дээрдэх болно.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх