Монгол сурагчид ОУ-ын математикийн олимпиадаас хоёр алт, хоёр мөнгө, хоёр хүрэл медаль хүртжээ


Сондор | YOLO.MN
2021-07-24

Монгол сурагчид Олон улсын математикийн олимпиадаас хоёр алт, хоёр мөнгө, хоёр хүрэл медаль хүртэж багаараа 11 дүгээр байрт оржээ.

Тодруулбал А.Нямдаваа, М.Өнөболд нар алтан медаль, О.Мишээл, Ц.Сайханбилэг нар мөнгөн медаль, Б.Батсамбуу, Д.Энэрэл нар тус тус хүрэл медаль хүртжээ.

Энэ жилийн олимпиад ОХУ-ын Петербург хотноо долдугаар сарын 14-24-ний хооронд болсон ба нийт 107 улсын 619 оролцогч оролцжээ.

Эх сурвалж: www.imo-official.org

#Мэдээ #Боловсрол #Олимпиад