NIKE ӨӨРИЙГӨӨ ҮДДЭГ гутлаа хоёр сарын дараа ХУДАЛДААНД ГАРГАНА


Цацаа | YOLO.MN
2016-09-22

Доктор Эммет Брауны цаг тооны бичгээс нэг жилээр хоцорсон ч гэсэн Nike компани өөрийгөө үддэг гутлаа ирэх арван нэгдүгээр сарын 28-ны өдөр худалдаанд гаргах гэж байна.

Талархлын баярын дараагийн долоо хоногт худалдаанд гарах Nike Hyperadapt 1.0 гутал компанийн дэлгүүрийн лангуун дээр зарагдаж эхэлнэ. Гэхдээ гутлыг худалдан авахыг хүссэн хүн эхлээд заавал урьдчилсан захиалга өгөх хэрэгтэй аж.

Өөр ямар ч спортын хувцас үйлдвэрлэгч компанийн бүтээж байгаагүй тийм дэвшилтэт технологи бүхий энэ хос гутал нэг л сул талтай. Үдээсээ үдэхийн тулд эрчим хүч зарцуулна. Тийм ч учраас байнга цэнэглэх хэрэгтэй.

Энэ гутал дөнгөж эхлэл. Харин дараагийн удаад Nike хэрэглэгчдэд өмсөж байхад нь хэмжээгээ өөрчилдөг, хэт барьсан байвал үдээсээ сулладаг, эсвэл чангалдаг тийм горимтой Hyperadapt загварыг үйлдвэрлэх юм байна.

Тиймээс та шөнө бүр утсаа цэнэглэдэгтэй адил энэ гутлыг мөн л байнга цэнэглэж байх шаардлагатай. Үгүй бол үдээсээ өөрөө л үдэх хэрэг гарна.

Эх сурвалж: Geek

#world #Nike #Fashion