Стивен Хокингийн СҮҮЛЧИЙН НИЙТЛЭЛИЙГ уншиж амжсан уу?


Сондор | YOLO.MN
2018-05-08

14 тэрбум жилийн тэртээ, их тэсрэлтийн дараа орчлон хорвоод нэгэн гайхамшиг бий болсон. Энэ бол цаг хугацаа, орон зайн бүтэц бүхэлдээ гэрлийн хурднаас өндөр хурдаар тэлсэн явдал.  

Физикчдийн нэрлэдгээр “Сансрын тэлэлт” хэмээх энэ үйл явц бидний нүдээр харах боломжгүй, олон мянган гаригуудаас тогтох асар том ертөнцийг бүтээсэн юм. Ертөнцийн хаа нэгтээ манай нарны аймагт гэрэл нь хүртэл хүрч амжихгүй зүйлс бас бий. Хүн төрөлхтний судалсан сансар огторгуйн цаана орших тоо томшгүй олон гариг эрхэс, одны аймгуудын аль нэгэнд яг над шиг, тань шиг хэн нэгэн, хаа нэгтээ амьдарч байгаа гэсэн Хокингийн онол олон жилийн турш хамгийн амттай, тайлагдашгүй таамаглал хэвээр байв. 

Гэтэл нэрт эрдэмтэн насан эцэслэхээсээ өмнөхөн, “Мөнхийн тэлэлтээс сэмхэн гарах нь” хэмээх шинжлэх ухааны сүүлчийн нийтлэлээ High Energy Physics сэтгүүлд хэвлүүлэх үедээ дээрх онол тийм ч зөв байгаагүй талаар дурджээ. 

Түүний нийтлэлд “Сансар огторгуйд хэмжээ хязгааргүй олон ертөнц гэж байхгүй. Магадгүй нэгээс олон байж мэднэ. Гэхдээ хязгааргүй гэдэг нь худлаа” гэсэн санааг дурдаж, хүн байгалийн хуулийг илүү гүн гүнзгий ойлгоход туслах чухал санаа гаргасан юм.

Хокинг зэргэлдээ буюу хязгааргүй ертөнцийн тал дээр анхнаасаа л “шинжлэх ухааны эсрэг” хий төсөөлөл мэтээр хандаж байв. Түүнтэй тус нийтлэлийг хамтран бичсэн Бельгийн физикч Томас Хертог “Олон мянган оддоос бүрдэх зэргэлдээ ертөнцийг үнэн гэж үзвэл манай нарны аймгийн ертөнц огт утгагүй болж хувирна” хэмээн шинжлэх ухаан сонирхогчдын мөнхийн мөрөөдлийг үгүйсгэсэн байна.

Нийтлэл хэвлэгдээд даруй хоёр сар болж байгаа ч, тус сэтгүүлийн цахим хуудсанд тавигдсанаар олон нийтийн анхаарлыг дахин татаж эхэллээ. Нийтлэлийг энэ холбоосоор орж үзнэ үү.

#Space #Unlimited