"Hollywood smile" шүдтэй болгох 5 тип


Х. Болормаа | YOLO.MN
2023-06-16

Зуны дэлгэр өдрүүд ирж гадуур зугаалан хүрээллээ тэлэх цаг дөхлөө. Зоригоо чангалаад хүмүүстэй танилцангаа ярилцах гэтэл шүднээсээ санаа зовоод байгаа юм биш биз? Тэгвэл эрүүл мэнддээ хайртай, "Hollywood smile"-тай мэт сайхан шүдтэй болохыг хүсэж буй хэн бүхэн дараах зөвлөгөөг дагаарай.  

1. Амаа байнга зайлах

Хоол унд, амттан шимттэн идэж л байгаа бол шүдэнд тэтгээрийн хэсэг наалдах магадлалтай. Тиймээс чадвал исгэлэн бус хоол идсэнийхээ дараа байнга шүдээ угаахыг эмч нар зөвлөдөг. Харин исгэлэн зүйлс(лэмон, ананас гэх мэт) идсэний дараа оогоор шүүдээ угаах юм бол шүдний паалан гэмтэх аюултай байдаг гэнэ. Гэвч гадуур явж байхдаа оо, сойзоо авч явах боломж бага тул боломжтой үедээ амаа усаар сайн зайлж байя.  

2. Шүдээ угаах 

Харин үүнийг та бүхэн сайн мэдэх байх. Гэсэн хэдий ч зарим хүний амьдралд өдөрт 2 удаа шүдээ угаах гэдэг хараахан хэвшил болоогүй байсаар байна. Шүдийг тойрог хөдөлгөөнөөр бүхий л өнцөг булан бүрт хүрж угаана. Өглөө нөхөөд угаачих юм чинь одоохондоо түр орхилоо гэдэг шийдвэрийг огтхон ч гаргаж болохгүй. Аман доторх бактериуд “За өнөөдөртөө амарчихъя” гэж бодохгүй шүү дээ. Шүдээ тогтмол угаах нь шүдний эмч дээр тогтмол очиж эмчилгээ хийлгэхээс хамаагүй дээр сонголт юм шүү.  

3. Зөөлөн үстэй шүдний сойз сонгох 

Аль болох зөөлөн үстэй шүдний сойзыг сонгож хэрэглээрэй. Хатуу үстэй сойз нь шүдийг угааж цэвэрлэх бус улам гэмтээж байдаг гэнэ. Мөн та жилд 2-3 удаа сойзоо сольж байх хэрэгтэй төдийгүй ингэснээр элдэв халдвар, бактерийг шүдэнд наалдаж, үржихээс сэргийлж, таныг эрүүл, бат бөх, цагаан шүдтэй болгох аж. 

4. Хэлээ угаах  

Хэрэв танд зориулалтын хэл угаагч байхгүй бол одоохоноо сойзоо ашиглаад угаагаарай. Анхандаа танд огиулах мэдрэмж өгч магадгүй. Энэ нь зөвхөн та дасаагүй учраас огиулах рэфлэкс өндөртэй байгаагийн илрэл юм.  

Хэрэв маш эвгүй мэдрэмж өгч байгаа бол хэлээ угаахаа зогсоох бус амаа зайлж байгаад үзүүр хэсгийг нь л угаагаад үзээрэй. Бага багаар ахиулсаар нэг долоо хоногийн дотор л хангалттай бүтэн угаагаад сурчихна.  

Ер нь амны эвгүй үнэр яаж ч сайн шүдээ угаагаад арилахгүй бол хэлэн дэх бактери овоо олон болж дээ гэж дүгнэж болох юм. Хэлээ сайн угаагаад ч амны үнэртэй байх юм бол мэргэжлийн эмчид хандаарай. Таны дотоод эрхтэнд асуудал үүсэн байх магадлалтай.  

5. Шүдний утас 

 Шүдний цоорох магадлалыг тогтмол шүдээ утсаар цэвэрлэснээр багасгах боломжтой. Шүдний утас нь чигчлүүрийг бодвол шүдний завсрын зайг томруулахгүй давуу талтай. Амны хөндийн аюулгүй байдал, шүдний бат бөх чанарыг хамгаалах ч үүрэгтэй. ШЧдээ угаасан ч гэсэн утсаар заавал цэвэрлэх шаардлагатай шүү.  

Дээрх зааврыг даган шүдээ хөөрхөн болгоорой.

#Эрүүл мэнд