1989 оны арваннэгдүгээр сарын 9 бол хүйтэн дайн өндөрлөж, Зүүн болон Баруун Герман нэгдэж, Берлиний хана нурсан гайхалтай түүхэн өдөр. Энэ цагаас хойш уг үйл явдлыг жил бүр тэмдэглэсээр ирсэн бол энэ жилийн онцлох үйл явдал нь уран бүтээлч Патрик Шеарн болон түүний “Poetic Kinetics” багийнхны хийсэн 120,000 гаруй өнгөт туузнаас бүрдэх урлагийн бүтээл юм.
“Poetic Kinetics” бол аварга том хэмжээний уран бүтээл туурвидаг хамт олон. Тэд "Кочелла" хөгжмийн фестивалд зориулан урласан "Escape Velocity" хэмээх бүтээлээрээ олонд танигдсан билээ.
Берлиний соёлын газраас Патрик Шеарн болон түүний хамт олонд Германы ард түмний эв нэгдлийг бэлгэдэх хөдөлгөөнт бүтээл хийхийг санал болгосон. Тэд уг хүсэлтийн дагуу Берлин дэх Бранденбург хаалганы урд “Vision in Motion” нэртэй урлагийн бүтээлээ байршуулжээ. Уг бүтээл нь 120'000 гаруй туузнаас бүрдсэн байна.
Үүнээс 30'000 гаруй туузыг нь Германчууд болон дэлхийн өнцөг булан бүрд аж төрөх хүмүүсийн гараар бичсэн мэндчилгээ бүрдүүлжээ.
Ингээд энэхүү үлэмж бүтээл хэрхэн бүтсэн талаарх дүрс бичлэгийг хүлээн авна уу.
Эх сурвалж: www.boredpanda.com
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх