ЗӨВЛӨМЖ: Гар утасныхаа хамгаалалтыг сайжруулах аргууд


Б. Ирээдүй | YOLO.MN
2021-02-08

Хүн бүр ухаалаг гар утас ашиглаж, ажил хичээл чөлөөт цагаа цахим орчинд өрнүүлж, интернэтээр хязгааргүй аялж байгаа энэ цаг үед та бидний өдөр тутмын хэрэглээ дата болоод байна. 

Тэгвэл танд худалдаж авсан датагаа төдийлөн ач холбогдолгүй зүйлсэд зарцуулалгүй, гагцхүү чухал зүйлсдээ зарцуулах боломжтой хэд хэд тохиргоо хийх зөвлөмжийг бид цувралаар хүргэж байна.

Гар утасныхаа хамгаалалтыг сайжруулах аргууд: 

- Тухайн апликейшн, веб хөтчид нууц үгээ хадгалж үлдээхгүй байх.
- Аль болох олон тэмдэгт, том жижиг үсэг, тоо ашиглаж нууц үгээ зохиох.
- Найдвартай биш, нийтийн Wi-Fi сүлжээнд холбогдохгүй байх.
- Сурталчилгааны болон тодорхойгүй апликейшн, цахим хуудаст хувийн мэдээллийг бөглөж илгээхгүй байх.
- Нууц үг оруулахдаа Two-factor authentication буюу нэмэлт баталгаажуулалт, давхар нууц үг хийх  
- Түгээмэл биш, ашигладаггүй апликейшнийг устгах.
- Android утсан дээр зөвхөн үйлдвэрлэгчийн зөвлөсөн App Store-оос програм суулгах.Untrusted source-оос програм суулгахыг хориглосон тохиргоо хийгдсэн байдаг тул түүнийг өөрчлөхгүй байх.
- Төлбөр төлөлттэй холбоотой апликейшнүүдийнхээ нууц кодоо тогтмол солих.

Жишээ нь:

MonPay аппликейшны Профайл - Тохиргоо цэс - Нэвтрэх нууц үг солих /Гүйлгээний пин код солих/ гүйлгээний пин код сэргээх боломжтой. Танд сар тутам нууц үгээ сольж байхыг зөвлөе.

MobiCom аппликейшны хэрэглэгчийн дугаарт тан код илгээх зарчмаар нууцлал хангадаг. Тиймээс та утсаа бусдад ашиглуулахгүй байх шаардлагатай. Удаан хугацаагаар ашиглахгүй тохиолдолд Гарах /Log out/ командаар MobiCom аппликейшнаас гарч хэвшээрэй.

#Технологи #Гар утас #Хамгаалалт