Хүн хоорондын харилцаа бол хүчин чармайлт, тэвчээр, ойлголтыг шаарддаг маш эмзэг зүйл. Хэрэв таны хосын харилцаанд дараах шинж тэмдгүүдийн аль нэг нь илэрч буй бол асуудал даамжрахаас урьтаж ярилцаарай.
Харилцах хугацаа багасах
Утсаар ярьж, зурвас бичин танд анхаарал халамж тавьдаг нэгэн гэнэт учир битүүлгээр холбоо харилцаа тогтоохоосоо цааргалж өдрийн од шиг харьцаг болсон юм биш биз. Хэрэв тийм бол харилцаж буй хүн тань танаас залхаж буйн шинж.
Хамтдаа байх хугацаа багасах
Харьцаж буй хүн тань тантай хамт байхаас илүү найзуудтайгаа цагийг илүү их өнгөрөөх болсон бол энэ нь харилцаанд тань улаан дохио асаж буй хэрэг.
Ирээдүйгээ үл төлөвлөх
Өмнө нь хамт байхдаа ирээдүйнхээ талаар ярьж, хийж үзэх олон зүйлсээ хуваалцдаг байсан хүн тань тодорхойгүй байдлаар хуваалцахаа больж гэмээнэ энэ нь харилцаанаасаа залхаж зай авахыг хүсэж буй хэрэг.
Хүрэлцэх мэдрэхүй хөндийрөх
Дулаахан тэврэлт, халуун үнсэлт, хамтдаа байх дотно мөчүүд тань мэдэгдэхүйц багассан бол харилцаагаа сэргээхэд анхаарах хэрэгтэйн дохио юм.
Сөргөлдөх
Хамтрагч тань амархан уурлаж харилцаандаа үргэлж сөргөлдөх болсон юм биш биз. Хэрэв тэгж гэмээнэ таны гаргаж буй жижиг зүйл бүр өөрт нь тухгүй санагдаж харилцаандаа салхи оруулахыг хүсэж буй хэрэг.
Эх сурвалж: Awareness
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх