"Тэр" танд татагдаж байгаа эсэхийг МЭДЭХ аргууд


Тухайн хүн сэтгэлээ илчлээгүй л бол өөрт чинь сайн эсэхийг мэдэхэд үргэлж хэцүү байдаг. Зарим үйлдлүүд нь чамайг эргэлзүүлж, бодолд автуулдаг байхад заримдаа тодорхой үйлдлүүд гаргасан ч бид түүнийг нь анзаарч, тоолгүй өнгөрөх нь элбэг.

Тэгвэл тэдгээр биеийн хэлэмж болон үйлдлүүдийг таньж мэдэхэд тань туслах зорилготойгоор энэ удаагийн нийтлэлээ бэлтгэж байна.

БИЕИЙН ХЭЛЭМЖ

1. Ярилцаж байх үедээ тантай ойр зогсож, тань руу дөхөхийг оролддог. Энэхүү үйлдэл нь танд татагдаж байгааг илэрхийлэх хамгийн ойлгомжтой үйл хөдлөл юм.

2. Энгийн үед ихэвчлэн эмэгтэйчүүд ярьж, эрчүүд түүнийг нь сонсдог. Харин онигоо ярих үед энэхүү байр суурь эсрэгээрээ өөрчлөгддөг байна. Эрэгтэйчүүд татагдаж буй эмэгтэйгээ инээлгэхийн тулд төрөл бүрийн арга сэддэг бол энэ бүхэнд хариу үйлдэл үзүүлэх нь эмэгтэйн татагдаж буйгаа илэрхийлж буй бас нэгэн хэлбэр юм.

3. Татагдаж байгаа эсэхийг мэдэж болох бас нэгэн чухал хэлэмж бол харц. Хайртай хүн рүүгээ харах үед нүдний хүүхэн хараа энгийн үеэсээ 45 хувиар томорч, өргөсдөг байна.

4. Санамсаргүйгээр болон санаатайгаар биед хүрэх нь хэн нэгэнд татагдаж байгаагийн бас нэг шинж. Ярилцаж, инээж байхдаа мөрөнд чинь хүрэх, санамсаргүйгээр хөлийг чинь цохих, шүргэх зэрэг нь тантай илүү дотносохыг хүсэж буйг илтгэнэ.

5. Биеийн хэлэмж судалдаг сэтгэл зүйн шинжлэх ухаан судлаачдын үзэж буйгаар танд татагдаж байгаа эсэхийг тухайн хүний хөлийн байрлал, чиглэлээр нь тодорхойлж болдог байна. Хүн өөрийн мэдэлгүй татагдаж байгаа хүнийхээ зүгт хөлийнхөө байрлалыг чиглүүлдэг.

6. Эрчүүд сайн хүндээ таалагдахын тулд нуруугаа эгцэлж, мөрөө тэгшлэн, булчин, шөрмөс зэрэг биеийнхээ гоё хэсгүүдийг тодруулахыг эрмэлздэг бол эмэгтэйчүүд мөн адил эмэгтэйлэг шинж чанараа тодотгож, хөлөө ачиж суух, үс, хувцсаа янзлах, нэг мөр лүүгээ толгойгоо хэлбийлгэх зэрэг үйлдлүүдийг хийж эхэлдэг гэнэ.

7. Таалагддаг хүнтэйгээ хамт байхдаа эрэгтэйчүүд болон эмэгтэйчүүдийн аль аль нь толгойдоо үе үе хүрэх, үсээрээ байнга оролдох үйлдлийг хийдэг.

8. Танд татагдсан хүн таны гаргасан үйлдлүүдийг ухамсаргүйгээр дуурайдаг. Жишээлбэл та гараа халаасандаа хийх, үсээ янзлах гэх мэт үйлдлийг хийлээ гэхэд нөгөө хүн нь ч гэсэн өөрийн мэдэлгүйгээр тухайн үйлдлийг дуурайж хийдэг байна.

9. Тэд таны хажууд байхдаа илүү баяр хөөртэй, догдолсон байдаг бөгөөд дуу хоолойн өнгө нь өндөрсөж, таны талаар илүү ихийг мэдэхийг хүссэн асуултуудыг асуудаг.

ИНТРОВЕРТ БУЮУ ДОТОГШОО ЗАН ЧАНАРТАЙ ХҮМҮҮС

10. Таныг нууцаар ширтдэг.

11. Хэдийгээр интроверт хүмүүс бодол санаа болон нууцаа өөртөө үлдээхийг илүүд үздэг боловч таалагдсан хүнээ маш онцгой нэгэн гэж үздэг тул тантай дотоод мэдрэмж, бодол санаагаа хуваалцахыг эрмэлзэж, нээлттэй байдаг.

12. Таны тухай мэдээлэл нэг бүрийг санаж байдаг.

13. Уулзаад ярилцахад ичимхий мэт санагддаг ч онлайнаар ярилцахдаа илүү нээлттэй байж чаддаг.

МЕССЭЖ

14. Онцын чухал шаардлагагүй үед ч гэсэн яриа өдөж, байнга асуулт асуудаг.

15. Мессэжиндээ маш олон төрлийн эможи ашигладаг.

Эх сурвалж: 5-Minute Crafts

#Зөвлөгөө #Хайр сэтгэл