Сэтгэл татам байдлыг үгүй хийх 7 үйлдэл


Д.Даваажав | YOLO.MN
2023-02-02

Бусдын сэтгэлийг татахад гадаад төрх хангалтгүй. Жинхэнэ сэтгэл татам, дур булаам байдал бол зан чанар, биеэ авч яваа байдал мөн. Гайхалтай хөөрхөн байлаа ч ааш зан авах юмгүй бол сэтгэл татам байж чадна гэж үү? Иймээс таны харизмыг /сэтгэл татам байдлыг/ үгүй хийх 7 үйлдлийг танилцуулж байна. 

1. Сайн унтахгүй байх

Швед, Нидерландын судлаачдын 2010 онд 8 цаг унтсан болон 31 цаг унтаагүй оролцогчдоос сайн нойр авч чаддаг хүмүүс ба, сайн унтдаггүй хүмүүсийн талаар асууж судлажээ. Тэдний үр дүнгээс үзэхэд сайн нойртой, сайхан унтаж чаддаг хүмүүсийг эрүүл чийрэг, сэтгэл татам гэж боддогоо хэлсэн бол нойр дутуу байхын талаар санал бодлоо илэрхийлсэн оролцогчид "унжсан зовхи, улайсан нүд, нүдэн доорх хар хүрээ" харахад илүү зовлонтой, ядарсан харагддаг ба харилцаанд идэвхгүй байдаг гэжээ.

2. Хэтэрхий нээлттэй, хурдан ярих

Нууцлаг байх заримдаа сэтгэл татам байдаг гэдгийг мэдэх үү? Хэт хурдан ярих, хамаг л зүйлээ илэн далангүй ярьж орхих нь харилцааг унтраадаг болохыг мэргэжилтнүүд хэлжээ.

3. Хэт их зууралдах

Хүмүүст хувийн орон зай хэрэгтэй гэдгийг ойлгоорой. 

4. Бүдүүлэг байх.

Хараал хэлэх, муухай үйлдэл хийх, ааш зангийн доголдол хэнийг ч сэтгэл татам болгохгүй.

5. Стресс

Биднийг стресстэх үед кортизол ихэсдэг. Кортизол ихсэх үед бид хавагнах, хавдаж болох ба тэр ч бүү хэл нүүр царайнд хүртэл өөрчлөлт ордог гэдгийг анзаарч байсан уу?  Мэдээж аливаад түүртэж, түгшиж яваа хүн дур булаам байна гэдэг юу л бол.

6. Бусдыг сонирхохгүй байх-Эго ихтэй байх

Чамайг тэдэнд хайхрамжгүй хандаж буйг хүмүүс мэдэрдэг. Мэдэхийг хүсэж байвал сонирхож буйгаа илэрхийлж, яриан дундаас нь асуулт асууж байгаарай. Харин огт сонирхохгүй байвал түүнийгээ илэрхийлснээр өөрийгөө ч, тэр хүнийг ч эвгүй байдалд орохоос сэргийлж чадна. Бас "эго"-гоо дарж байхыг хичээгээрэй. Хэт их өөрийгөө ярих, дөвийлгөх "би" төвтэй байх нь дур булаам байдлын эсрэг туйл юм шүү.

7. Хошин шогийн мэдрэмж дутмаг

Хошин шогийн мэдрэмжгүй байх нь бусдад тааламжгүй байдлыг төрүүлдэг. Хэдий чинээ хөгжилтэй байна, төдий чинээ сэтгэл татам байна гэж судлаачид хэлж байна. Гэхдээ үнэхээр болохгүй байвал түр азнаад тэдний хошигнолыг ойлгохыг хичээгээрэй.

Эх сурвалж: awarenessact

#Сэтгэл зүй