ХБНГУ-ын Саксон мужийн боловсролын өдөрлөг болно


YOLO.mn | YOLO.MN
2023-11-08

Боловсрол, Шинжлэх ухааны яамны санаачилгаар ХБНГУ-ын Саксон мужийн “Боловсролын өдөрлөг” арга хэмжээ 2023 оны 11-р сарын 11-ний өдөр Улаанбаатар хотноо зохион байгуулагдана.

Өдөрлөгт Саксон мужийн их, дээд сургуулиудын төлөөлөл оролцож, Герман Улсад тэр дундаа Саксон мужид суралцах талаар мэдээлэл, танилцуулгыг өгнө. Өдөрлөгийн үеэр Саксон мужийн их дээд сургуулийн хөтөлбөр, онцлог, үйл ажиллагаатай танилцахаас гадна Саксон мужийн үндэсний урлагийн тоглолтыг үзэж сонирхох боломжтой.

Оюутан залуус та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна.

Хэзээ: 2023 оны 11-р сарын 11-ний өдрийн 11.00-16.00 цагт

Хаана: Блю cкай зочид буудлын 3 давхарын Даймонд танхим

Зохион байгуулагч: Монгол-Германы Гүүр,

Холбоо барих: 94110263

Эх сурвалж:БШУЯ

#мэдээ